1992 оноос хэрэгжиж байсан ч эдийн засгийн хямралаас шалтгаалан хүчингүй болгосон хадгаламжийн хүүний орлогоос 10 хувийн татвар авах хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих гэж байна.
Хэдийгээр орлогын нэг хэлбэр болох хадгаламжийн хүүнээс татвар авах нь шударга зүйл боловч эдийн засгийн өсөлт саарсан, хадгаламжийн хэмжээ бага байгаа, иргэдийн орлого зарлагын харьцаа сайнгүй үед хэрэгжүүлж эхлэх нь цагаа олсон зөв шийдвэр мөн үү гэдэг нь асуултын тэмдэг хэвээр байна.
100 саяас дээшхи дүнтэй хадгаламжийн хүүнээс татвар авах бодлого хэрэгжиж байгаа бөгөөд 2014 онд татварын алба 2.6 тэрбум төгрөг төлөвлөсөн хэдий ч 123,000 төгрөгийн татвар орлого бүрджээ.
Тус татварын систем дэлхийн өндөр орлоготой ихэнх улс оронд хэрэгждэг бөгөөд орлогын эх үүсвэрээс нь шууд татах замаар хэрэгжиж төсөвт төвлөрдөг.
Европын орнуудын татварын дундаж хувь 20 хувь бол Азийн орнуудынх дунджаар 15 хувьтай байна.
Одоогоор Дани, Недерланд, Их Британи улсад тус татвар хэрэгжихгүй байгаа бол Азиас Мяньмар, Хонг Конг, Камбож, Вьетнам зэрэг улсад татвар авдаггүй зохицуулалттай.
| Европын орнууд | Азийн орнууд | ||
|---|---|---|---|
| Австри | 25% | Хятад | 10% |
| Бельги | 15% | Япон | 15% |
| Дани | - | Индонези | 15% |
| Финланд | 28% | Солонгос | 20% |
| Франц | 19.40% | Энэтхэг | 10% |
| Герман | 30% эцэслэгдээгүй | Киргиз | 10% |
| Ирланд | 27% | Казакстан | 15% |
| Итали | 12.50% | Мянмар | - |
| Недерланд | - | Хонг Конг | - |
| Испани | 25% эцэслэгдээгүй | Камбож | - |
| Швед | 30% | Вьетнам | - |
| Их Британи | - | Филипин | 7.50% |
Нийгэм, санхүүгийн салбар нь тогтворжсон улс оронд эдийн засаг тэлэлттэй үед хэрэгжүүлдэг тус татварыг хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ? гэдэгт эерэг, сөрөг талуудыг харьцуулж хариулт өгөхийг зорилоо
Эерэг тал:
Сөрөг тал
- Нийт хадгаламж, өөрчлөлтийн хувь
- Нийт зээл, өөрчлөлтийн хувь
Мөн иргэд өөрийн хөрөнгөө үл хөдлөх эсвэл бусад татвар багатай зүйлд шилжүүлж үнийн хөөрөгдөл бий болох, эрсдэл өндөртэй банк бус, хадгаламж зээлийн хоршоодуудад хөрөнгө орох эрсдэл өндөр юм.
Одоогоор банкны системийн хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хэмжээ хурдацтай өсч байгаа тул тус салбарыг эрсдэл оруулах нь зохисгүй үйлдэл болно.
Учир нь банкны салбар доголдсоноор зээл олголт хумигдаж, зээлийн эх үүсвэр багатай манай улсын эдийн засгийн үйл явц зогсонги байдалд орж хямралыг гүнзгийрүүлэх магадлалтай.
- Хугацаа хэтэрсэн зээл, Чанаргүй зээл
- Хадгаламж, ДНБ-ний харьцаа
| Улсууд | 2011 | 2012 | 2013 |
|---|---|---|---|
| Өмнөд Солонгос | 67.10% | 68.90% | 95.90% |
| Франц | 83.60% | 88.20% | 89.50% |
| АНУ | 79.00% | 79.80% | 80.10% |
| Хятад | 49.70% | 47.10% | 45.90% |
| Монгол | 45.30% | 44.60% | 43.80% |
| Казакстан | 27.70% | 27.60% | 26.00% |
Татварын бодлогыг хэрэгжүүлэх журам тодорхойгүй байгаа нь итгэлцэл дээр суурилдаг банкны салбарт сөрөг нөлөөтэй.
Учир нь зээлдэгчийн мэдээлэл тухайн банкны нууцад хамаарах тул татварын бодлого нь энэ мэдээлэл алдагдах эрсдэл бодитоор бий болж итгэлцэл багасах шалтгаан болох юм.
Дүгнэлт:
Эх сурвалж: Эгүлэ Капитал
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!