Өнгөрсөн долоо хоногт Би Ди Сек ҮЦК нь Улсын Их Дэлгүүр ХК (УИД) дээр судалгаа хийж, дунд хугацаанд компанийн хувьцаа 2,000 төгрөгт хүрэх боломжтой гэж үзсэн юм.
Учир нь Санхүүгийн Зохицуулах Хороо УИД-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа билээ. Шүүхийн нэхэмжлэлд толгой компани болох Номин Холдинг болон УИД-ийн хооронд хийсэн гэрээ хэлцлүүд нь хууль зөрчсөн, ингэснээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндөж байна гэж үзсэн юм.
Би Ди Сек нь СЗХ-ноос эхлүүлсэн энэхүү ажлыг маш зөв гэж үзэж байгаа бөгөөд, энэ нь зөвхөн УИД ХК-ийн хувьд биш, МХБ дээр бүртгэлтэй бусад компаниудад ч хамааралтай гэж үзэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!