Машины хөдөлгүүр доголдох маш олон шалтгаан байдаг. Тэгвэл түгээмэл шалтгаануудын талаарх мэдээллийг бэлтгэн танд хүргэж байна.
Таны автомашин уулзвар, гэрлэн дохион дээр түр зогсч тормоз гишгэх үед:
Тиймээс та коллектор, холимгийн хаалт, цахилгаан нормаль баригч зэрэг агаар дамжуулах хэсгүүдийг цэвэрлэх хэрэгтэй юм. Ингэснээр агаарын урсгал шатах хөндий рүү чөлөөтэй нэвтэрч хөдөлгүүрийн ажиллагаа жигдэрдэг.
Агаар бензин тохиромжтой харьцаандаа орж шатахуун зарцуулалт багасдаг. Мөн нормаль унах, доголдох зэрэг таны автомашинд гарч байсан бэрхшээлүүд ор мөргүй арилах боломжтой. Харин цахилгаан холимгийн хаалттай бол тохируулга шаардлагатай байдаг тул заавал мэргэжлийн газарт цэвэрлүүлээрэй (дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү)
Хэрвээ та өөрөө цэвэрлэхээр шийдсэн бол танд бага зэрэг цаг зав, багаж, цэвэрлэдэг шүршигч байх хэрэгтэй. Арга нь амархан бөгөөд хөдөлгүүрийн дээхэн коллектор бий. Түүний 4 боолтыг суллаж, орсон шланкуудыг сугалж аваад бүрэн салгасны дараа маш няхуур цэвэрлэх хэрэгтэй. Хэрвээ анх удаа цэвэрлэх гэж байгаа бол мэргэжлийн газруудад хандахыг зөвлөе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!