Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Яамдын дансыг хаажээ

Өглөөний сонин
2015 оны 10 сарын 1
MorninigNews.mn
Зураг зураг

Сангийн яам бүх яамны зарлагын дансыг нь хаажээ. Энэ нь удахгүй төсөвт тодотгол хийх гэж байгаатай холбоотой гэнэ.

Төсвийн тодотголыг хийхээс өмнөхөн яамд болон бусад төрийн байгууллагын зарлагын дансыг хаадаг юм байна.

Энэ удаа ч мөн дээрх жишгээр ажилласан гэж Сангийн яамнаас мэдэгдэж байна. Оны эхээр хийсэн төсвийн тодотгол үр дүнгүй болсон гэдгийг Сангийн сайд Б.Болор Ерөнхий сайдад өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. 

Тодруулбал, төсвийн алдагдал энэ оны эхний найман сарын байдлаар 600 гаруй тэрбумд хүрсэн бөгөөд оны сүүл гэхэд бараг нэг их наяд төгрөгөөр төсөв тасарч магадгүй. Тиймээс даруй төсвийн тодотголыг хийх шаардлага үүсээд байгаа аж.

 

Зураг