ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/30-НД НИЙТЛЭГДСЭН
Томуу-ханиад, амьсгалын замын халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
iKon.MN
Томуу, ханиаднаас урьдчилан сэргийлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг иргэдэд зөвлөж байна. Үүнд:
- Цаг агаарын байдалд зохицуулан дулаан хувцаслах, гэртээ, сургууль, ажил дээрээ (18-20 градус)дулаан байх.
- Халуун хоол, цай унд хэрэглэх,
- Сайн унтаж амар, сэтгэл санаа тайван байх
- Гарын ариун цэврийг сахих,
- Өрөө, тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарыг сэлгэх, цэвэр агаарт салхилах,
- Амны хаалт хэрэглэж, 2-4 цаг тутамд солих,
- Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх,
- Хамрын хөндийг цэвэрлэх, угаах, сармисны тосон хандаар арчих
- Ам, хоолойг марганц, фурациллин, давс, содын уусмалаар 3-5 удаа давтан зайл
- Гичтэй бүлээн усанд хөлөө10-15 минут дүрж, дараа нь хөлний уланд иллэг хийх,
- Дархлаа сэргээх цэгэн иллэг хийх,
- Витамин С-г өдөрт 0.5-1.0 граммаар 2 удаа уух, хүнсэндээ жимс, ногоо хэрэглэх
- Томуугаар өвчилбөл хүндэрч болзошгүй эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд, эрхтэн тогтолцооны эмгэгтэй, архаг хууч өвчтэй хүмүүс томуугийн вакцин хийлгэх,
- Томуу ханиад тусвал гэртээ байж хэвтрийн дэглэм сахих, өрх, сумын эмчид хандан зөвлөгөө авах.
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
