Microsoft компани Windows үйлдлийн системынхээ 8.1 хувилбарыг зарлалаа. Та Windows 8.0 системтэй бол үнэгүй апдэйт хийх боломжтой. Уг хувилбараараа Microsoft нь алдарт “Start” товчоо буцааж сэргээж байна. 8.0 хувилбартаа уг товчыг хассанаар хэрэглэгчдээсээ нэлээд шүүмжлэл дагуулсан юм.
Үүнтэй зэрэгцэн бас нэг шинэ боломж бий болсон нь хэрэглэгч Windows ширээний компьютертээ iOS, Android төхөөрөмжүүдээс нэвтэрч удирдах Remote Desktop программ.
Та Apple AppStore, Google PlayStore-оос программыг үнэгүй татаж суулгаад, утаснаасаа эсвэл таблетнаасаа Windows PC рүүгээ нэвтрэн ажиллаж болох юм.
Харгалзах Store-уудаас “Microsoft Remote Desktop” гэж хайх хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|