Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛБАНК: 12.4 сая ам.долларыг 1994 төгрөгөөр худалдлаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2015 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Монголбанк

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1991.10-1997.11 төгрөгийн ханшаар 15.3 сая ам.доллар, 310.60-313.02 төгрөгийн ханшаар 50.65 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк 12.4 сая ам.долларыг 1994.00 төгрөгийн хаалтын ханшаар, 21.0 сая юанийг 311.51 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлсэн байна.

Мөн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 4.15 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлсэн аж.