ШӨХТГ Монгол Улсын нутаг дэвсгэрт импортлон борлуулж буй зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа, сав, баглаа боодол, шошгожилт зэрэг нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ.
Уг хяналт шалгалтаар аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд дараах зөрчил илэрсэн байна.
Тухайлбал,
Дээрх компаниудын худалдаалж буй бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичээгүй нь MNS САС 1:2007 Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгожилтод тавих ерөнхий шаардлага стандартын шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэглэгчдийг төөрөгдүүлж, хангалттай мэдээлэл өгөхгүй байгаа үйлдэл нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.2, 12.7.4, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоож, зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!