Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Дулаан эрүүл орчинд хэмнэлттэй амьдарцгаая” аян үргэлжилж байна

Г.Номин, iKon.mn
2013 оны 10 сарын 18
iKon.MN

Нийслэлийн засаг даргын тамгын газраас “Дулаан эрүүл орчинд хэмнэлттэй амьдарцгаая” аяныг нийслэлийн дүүргүүдэд өрнүүлж байгаа билээ.

Аяны хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн өдөрлөг Драмын театрын өмнөх талбайд болж байна. 

Гэр байшингийнхаа дулааныг барих, агаарын бохирдлыг багасгахад чиглэсэн олон бүтээгдэхүүнүүд тавигдсан бөгөөд эдгээр нь иргэдийн эдийн засагт ч хэмнэлттэй аж.

Хамгийн гол нь өвөл цагийн хахир хатуу, хүнд бэрхийг мэдэх монгол хүний ур ухаанаар бүтэж, монголд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүдийг иргэдэд танилцуулан, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж  хэрэглэх боломжийг нээн өгч байгаа нь сайшаалтай.