ҮЙЛ ЯВДАЛ: "Буянт-Ухаа 2" хорооллын захиалгын талаар мэдээлэл өгнө
Эрчим Хүчний Яаманд
10:00 цагаас Багануурт баригдах 700 МВт-ын цахилгаан станцын цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг Багануур Пауэр ХХК-тай байгуулах ёслол болно.
НЗДТГ-ын А зааланд
10:30 цагаас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны ээлжит хуралтай. Хурлаар Баянзүрх дүүргийн 13, 14-р хороонд төсөл хэрэгжүүлэгч Цагаан хуаран консалтинг ХХК-ийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээс татгалзах тухай ирүүлсэн хүсэлтийн талаар хэлэлцэнэ
Ялалтын талбайд
11:00 цагаас МХЕГ-аас зохион байгуулж буй эрүүл мэнд, боловсрол, соёлын чиглэлийн сарын аяны нээлт болно.
МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд
11:00 цагаас Нийтийн тээврийг шинэ системд шилжүүлэх "Цахим карт"-ны үйлчилгээгээр үйлчилж байгаа үйлчилгээний байдал, хэрэглэгчийн санал хүсэлт, эрхийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно.
12:00 цагаас Сурагчдын дүрэмт хувцасны бодит үнийн талаар мэдээллийг иргэдэд хүргэх тухай хэвлэлийн бага хурал болно.
Төрийн орон сууцны корпорацийн хурлын танхимд
12:00 цагаас "Буянт-Ухаа 2" хорооллын захиалга эхлэх гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна. "Буянт-Ухаа 2" хорооллын үнэ, журам, өрөөний зохион байгуулалт, захиалгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
Чингисийн талбайд
12:00 цагаас Аж үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилготой "Үндэсний нэрийн бүтээгдэхүүн 2015" нээлтээ хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
12:30 цагаас Монгол түмний их аварга, Хөдөлмөрийн баатар Д.Цэрэнтогтох тэнгэрт хальсантай холбогдуулан Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл, “Их Монголын хүчтэн” дэвжээнээс мэдээлэл хийнэ.
Жуковын хөшөөний дэргэдэх талбайд
13:00 цагаас УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх, Налайх дүүргийн бүтэн болон, хагас өнчин хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
