Өнгөрсөн амралтын өдөр буюу Бямба гарагт Бээжин хотод Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойн баярын парадын бүрэн хэмжээний сургуулилт болж өнгөрлөө.
Жагсаалд Хятадаас гадна Монгол, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикистан улсуудын цэргүүд оролцож байна.
Энэ удаагийн жагсаалд анх удаагаа Хятадын Ардын Чөлөөлөх Армийн эмэгтэй хүндэт харуулууд жагсах гэнэ.
Тэдний дундаж нас 20, биеийн дундаж өндөр 1.78 метр байгаа аж. Нийт 51 эмэгтэй албан хаагчийг армийн бүх анги нэгтгэлүүдээс сонгон шалгаруулжээ.
Эх сурвалж: Xinhua News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!