Уншиж байна ...
Зураг
Зураг

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замд үзэгдэх орчин хязгаарлагдаж байна

Б.Манлай
2024 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

11 дүгээр сарын 27, 28-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи, явган шуургатай, хүйтэн байх тул замын халтиргаа гулгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Өнөөдөр/2024.11.26/ цаг агаараас шалтгаалж орон нутгийн замуудын нөхцөл байдлыг Зам тээврийн хөгжлийн төв цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

А40 дугаартай Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн тууш зам

Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн тууш замд 0-32.3км-т замын үзлэг хийгдэж зорчих хэсэгт тогтсон цасыг цас шүүрдэгч, хусагч машинаар цэвэрлэх ажил хийгдэж байна. Цас үргэлжлэн орсон хэвээр зам даваа, саадгүй хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Зам хариуцагч: “Төв АЗЗА” ТӨХК

зураг
 

А24 дугаартай Налайх-Тэрэлж чиглэлд замын үзлэг хийгдэж байна. 59-60 км Тэрэлжийн даваанд гараар давс хайрган хольц цацах ажил хийгдэж байна.Зам дагууд саадгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Зам хариуцагч: Налайх АЗЗА" ТӨХК

А0304 Алтай-Ховд чиглэл Ховдоос 187 км-т зорчих хэсэгт тогтсон 26 см зузаантай цасыг цасны машинаар хусаж, давс цацах ажил хийж байна.

А14 дугаартай Хавчиг, Бага улаан даваа, Бодончыийн хавцалд грейдэр, ковш, цасны машинаар цас цэвэрлэх ажил, давс цацах ажлууд хийгдэж байна. Зам хариуцагч: "Ховд АЗЗА" ТӨХК

А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлд, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын үзлэг хийгдлээ. Тэнгэр бүүдгэр, цасан шуургатай, зарим хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Та бүхэн болзошгүй цаг агаарын эрсдэлээс сэрэмжтэй байж, ажлаа төлөвлөн, авто машины бүрэн бүтэн байдлыг хангаж хол ойрын замд зорчино уу. Зам хариуцагч: "Дундговь авто зам" ХХК

Сэлэнгэ аймгийн хэмжээнд цас орж, нутгийн зарим хэсгээр цасан шуурга шуурч байна. 

Онцын шаардлагагүй бол хол ойрын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, шатах тослох материалын нөөцийг хангалттай авах.

Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх.

Зуны буюу хээ муутай дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх.

Зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж, тээврийн хэрэгсэл хоорондын зайг барьж хөдөлгөөнд оролцох.

Иргэд, зорчигчид хувийн бэлтгэлийг сайтар хангах, дулаан хувцаслаж замд гарах.

Жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж, бага насны хүүхдийг хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэн тээвэрлэх.

Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхихгүй байхыг Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллагаас анхааруулав.