Өнөөдөр/2024.11.26/ өглөөний 08:00 цагийн мэдээллээр Улаанбаатар хотод өнгөрсөн шөнө 2мм хур тунадас орж, цасны зузаан 3см болж, -16....-20 градусын хүйтэн хоножээ.
Цас орж, хүйтэрснээр 13:15 цагийн байдлаар нийслэлийн Толгойт, Монгол газар хоёрт агаар бага бохирдолтой бусад байршилд хэвийн болон цэвэр байгааг агаарын чанарын хэмжилт харуулж байна.
Цаг Уур, орчны Шинжилгээний Газраас/ЦУОШГ/ "Өнөөдөр 12:00-18:00 цаг хүртэл Улаанбаатар хотод цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур -12...-14 градус хүйтэн байна" гэв.
Энэ хугацаанаас өмнө Нэгдүгээр хороолол болон Монгол газар компанийн орчимд Маш их бохирдолтой бол Толгойт, МҮОНТ, Хайлааст орчимд агаарын чанарын индекс 200-г давж, бохирдолтой гарч байв. Үүний улмаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төр, засгаас утааг бууруулна гэж зуух, нүүрсийг сольж, хэдэн тэрбумаар нь мөнгө зарцуулсан ч үр дүнд хүрсэнгүй. Харин хордсоор байна гэж иргэд бухимдаж буй.
Улаанбаатар хотыг цас бүрхсэн байдал: /2024.11.26/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!