Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхаглажээ.
Түүхт ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэлж, Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглэж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд төрийн далбааг мандууллаа.
Дараа нь УИХ-ын гишүүд, Тамгын газрын удирдлагууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв.
Энэ өдөр УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно.
Төв талбайд болсон үйл явдлын фото сурвалжилгыг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!