ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Эрдэнэбүрэн: Зөрчил гаргаж торгуулчхаад төлдөггүй иргэдийг төлж дуустал нь замын хөдөлгөөнд оруулахгүй байх саналыг дэмжиж ажиллана

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Торгуулиа төлөөгүй, тээврийн хэрэгслийг үзлэгт оруулаагүй иргэдийг ирэх сарын нэгнээс замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах шийдвэр гараад буй.

Улаанбаатарт хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 266,044 тээврийн хэрэгсэл байгаа аж.

Энэ талаар сайд, 20 минутын үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн "Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудал болох авто замын түгжрэлийг бага багаар, зохицуулалтын болон эдийн засгийн аргаар бууруулах цогц төлөвлөгөөний нэг хэсэг нь нийт түгжрэлийн 30%-ийг эзэлж буй зохиомол түгжрэл юм. Үүнийг бууруулах гол арга нь зөрчил гаргаж, түгжрэл үүсгэж торгуулчхаад торгуулиа төлдөггүй иргэдийг замын хөдөлгөөнд оруулахгүй байх явдал.

Замын хөдөлгөөний зөрчил гаргаж торгуулчхаад төлдөггүй иргэдийг цаашид зөрчил гаргахгүй болтол нь буюу торгуулиа төлж дуустал нь замын хөдөлгөөнд оруулахгүй байх тухай мэргэжлийн байгууллагын саналыг 100% дэмжиж ажиллана" гэж  мэдэгджээ.

Шийтгэл оногдуулснаас хойш 15 хоногт багтан торгуулиа төлбөл тухайн торгуулийн дүнг 50 хувь хөнгөрүүлнэ. Харин энэ хугацаа дууссанаас хойш буюу 16 дахь хоногоос эхлээд сар бүр үндсэн торгуулийн хэмжээг 10 хувь нэмэгдүүлэх журмын зохицуулалт хийгдсэн болохыг Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
БАХАРХМААР
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
45 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.70.43.104] 2024/11/28
Одоо ЗЦГ ажлаа хий. Түгжрэл үүсгэж бга дүрэм зөрчсөн хүмүүсд арга хэмжээ авч чадахгүй өдий хүргэсэн нь энэ цагдаа нарын ургашгүй ажлаа муу хийж байгаатай бас хамаатай шүү
0 | 0 Хариулах
Иргэн [91.149.122.111] 2024/11/27
Торгуулиа алга болгуулах уу гэж автын чэнж санал тавьж байсан шүү!торгууль төлөхгүй устгуулдаг арга зам байгаа юм билээ шүү!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.171.98] 2024/11/27
Зөв ш дээ, Ebarimt-н буцаалт-с нь хас.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.171.98] 2024/11/27
Өгөхгүй бол авах өчнөөн арга байгаа. Ebarimt-н буцаалтаас хасах, E-mongolia-с лавлагаа авах боломжгүй болгох, гадагшаа зорчих эрхийг хасах гээд олон албадлагын аргууд байна даа уг нь. Одоо хэрэгжүүлэх цаг нь.
0 | 0 Хариулах
Mash zov [66.181.164.192] 2024/11/27
Mash zov Manaih shig iim zah zambaraagui uls oor bhhgui bha. Torguuli ni mashinaas ni unetei bolchihson mashinaa unaad l yavdag arai2
2 | 0 Хариулах
Зочин [208.80.163.150] 2024/11/26
Их хэмжээний торгууль төлөөгүй яваа хүмүүсийн машиныг нь хоногийн төлбөртөй журмын хашаанд хийгээд торгууль,төлбөрүүдээ төлж дууссан цагт нь өгдөг болмоор юм
1 | 0 Хариулах
huz [103.168.34.135] 2024/11/26
terbumiig hulgailsan gishuud zugeerl yavaad bna sgd
0 | 1 Хариулах
Зочин [208.80.163.150] 2024/11/26
Гараад жагс хөө….
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.84] 2024/11/26
Торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байхад замын түгжрэл нэг хэсэгтээ огцом буурна.
4 | 0 Хариулах
Зочин [103.57.94.222] 2024/11/26
Зөрчил бол зөрчил заавал төлөх ёстой. Эх захгүй, дур зоргоороо, хууль цаазгүй юм уу хайшаа юм. Галзуурлаа зогсоож хуулиа дагаач.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.91.215] 2024/11/26
Aj ahui, huuliin etgeediin ezemshliin mashiniig uur ungiin dugaartai bolgoj uguuchee...kompanii jeep unachaad ohid ergyyleed davhiad bdag garuudiig tanidag boloyoo kkk
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.62] 2024/11/26
50 хөнгөрүүлж болдог юм бол ихэс дээдэс тэдний шээснүүд 50 хувь хөнгөрөөд л явнадаа
0 | 2 Хариулах
И [103.168.34.196] 2024/11/26
Замуудын дээр машины 16 мэдээллийг уншдаг төхөөрөмж үүдийг олон тэрбум төгрөгөөр байрлуулаад машины ы шилэнд юм наагаад байсан үр дүн хаа байна аа. Торгуулиа ч авчихаж чадахгүй арчаагүй төр ! Торгуульдаг, төлдөггүй оркууд л орчиндоо гай болж, түгжрэл үүсгэж яваашдээ. Хөдөөгөө морио унаад, нэрмэлээ уугаад явж байхгүй хотод ирж гай болсон муусайн оркуудыг сайн дэгэл. Наадуулд чинь юм ойлгом толгой, хүмүүжил байхгүй. Малтайгаа адилхан.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.181.170] 2024/11/26
Юун хөнгөрүүлэх , санаатай зөрчил гаргаж бхад заавал төлүүлээч..
7 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.115.98] 2024/11/26
Ийм саналыг аль эрт л гаргаж байсан, хэрэгжүүлдэггүй шүү дээ
9 | 0 Хариулах
Зочин [103.57.93.19] 2024/11/26
жилийн жилд л нэг их сүрхий сөхөж гаргаж ирж ярьдаг, амьдрал дээр хэрэгжилт 0. тэгчихээд нэг л их түгжрэл бууруулна гэж янз бүрийн арга сэдээстэй. хамгийн наад захын юмаа бодит амьдрал дээрээ хэрэгжүүлж сур!
1 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.115.98] 2024/11/26
ЗӨВ ӨӨ. Зөрчил гаргачихаад торгуулаа төлдөггүй малнуудыг ингэхээс өөр яах вэ дээ. Төлөөд л эхлэх байх. Хугацаандаа төлөөгүй бол нэмж торгох ёстой
7 | 0 Хариулах
Zochin D [202.126.90.162] 2024/11/26
Торгуулийн дүнг оноо руу нь хөрвүүлдэг болох хэрэгтэй, 1оноо =50000. Хэнэггүй гарууд 250К байтугай торгуультай байгаа.
4 | 0 Хариулах
Sanaa ni saihan [172.56.16.81] 2024/11/26
Torguuli tuldgvi hvmvvsiig uursduu daam gargasan shvv de hedhen jiliin umnu torguuliig ni teglesnees bolj odoo boltol teglvvlne gsn bodoltoi hvmvvs olon bn
6 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.116.174] 2024/11/26
ЕР НЬ АРДЧИЛСАН БУСАД УЛСАД ТИЙМ Л БАЙДАГ ШҮҮ ДЭ. ХАРИУЦЛАГА УХАМСАР АРД ИРГЭДДЭЭ СУУЛГАХ ЦАГ БОЛСОН. МАЛ АДГУУС ШИГ СОГТУУ ХҮН МАШИНААРАА ДАЙРЧ АЛААД БАЙГАА НӨХДҮҮД БАС Л ТОЛГОЙГ НЬ ИЛСЭНЭЭС БОЛЖ БАЙГАА ШҮҮ ДЭ.
6 | 0 Хариулах
Зочин [103.145.234.48] 2024/11/26
Зөв. Ачаалалаа даахгүй түгжирч байхад торгуулиа төлөөгүй бол хөдөлгөөнд оролцох эрхгүй.
5 | 0 Хариулах
Зочин [202.21.107.27] 2024/11/26
Бензин зарахаа боль оо, эсвэл 10к болго
5 | 2 Хариулах
Зочин [66.181.181.198] 2024/11/26
Хөдөөний хөөсөн мантуунуудыг хотоос зайлуулаачээ
7 | 0 Хариулах
Зочин [103.168.34.180] 2024/11/26
утгаараа комунизм социлизмруугаа хар хурдаараа чааж бнадөө
0 | 9 Хариулах
Зочин [139.5.217.154] 2024/11/26
Хаха хятадын хөгжлийн замаар асар хурдтай явж байна гэсэн үг үү. Болжийшдээ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.20] 2024/11/26
Нэг өрхийн 2 дахь машин болон компаний нэрэн дээрхи суудлын машинуудад яг ижил өндөр татвартай болгох, түгээлтийн машинуудыг зөвхөн шөнийн ээлжинд явуулах, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, хувийн микро автобусуудыг дэмжиж захын хороололд богино эргэлтээр явуулах, 7 хоногт 2 өдөр өнжөөх гм аргыг яаралтай хэрэгжүүлэхгүй бол хөдөлгөөн нам зогслоо. Иргэдийн ухамсарт найдаж түгжрэл багасах гдг ойлголт байж болохгүйг харлаа шүү.
5 | 1 Хариулах
Зочин [59.153.112.244] 2024/11/26
Төлсөн торгууль та нарын кармаанд орно биздээ
6 | 4 Хариулах
Зочин [66.181.190.108] 2024/11/26
Та хаанаас аль үеэс гарч ирчихээд хэдэн оны юм яриад байна ?
1 | 3 Хариулах
Зочин [139.5.219.205] 2024/11/26
Та ч гэх шиг муу пялдаг бөгс долоогч
0 | 2 Хариулах
Зочин [59.153.112.28] 2024/11/26
ЯРИХАС ЦАШГҮИ ЛАЛАР
3 | 0 Хариулах
Зочин [66.181.190.108] 2024/11/26
Хэн хүнийг лалараар нь дууддаг хүний ард ёстой долийсон, гөлийсөн, чацга царайлсан улны орк лавтай нуугдаж байгаа даа.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.38] 2024/11/26
Намчин Бүлэглэл хотын бүх газрыг зарж идсэн .иргэд идээгүй .хүн ам жаахан өсч унах унаатай болсон нь буруу юу
2 | 4 Хариулах
Зочин [66.181.190.108] 2024/11/26
Сонин юм ярих юм, гудманд өдөр тутам явж байгаа мөн торгуулиа төлөөгүй 200.000 мянган машин гэхээр одоо унаагүй иргэд үлдсэн байдаг гэж үү. Торгуулиа төлөөгүй машины 95% нь Приус л байгаа.
1 | 0 Хариулах
Зочин [41.243.47.91] 2024/11/26
Торгууль төлж чадахгүй арчаагүй новшнууд машинаар яадаг юм
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.160] 2024/11/26
МОНГОЛ ХҮН УХАМСРААРАА ХИЙНЭ ГЭЖ БАЙХГҮЙ ТАШУУРДАЖ Л ОЙЛГОНО
10 | 0 Хариулах
Зочин [172.56.16.123] 2024/11/26
Yag hvchteihen tom tashuur l heregtei
0 | 0 Хариулах
ингэж л [66.181.179.181] 2024/11/26
байж номхорно.. бусад оронд бол хөнгөлөлт байдаггүй шүүү !! эцэст нь машинаа хураалгаад дуусдаг !!!
4 | 0 Хариулах
Зочин [139.5.217.78] 2024/11/26
Zuv
3 | 0 Хариулах
Зочин [59.153.114.203] 2024/11/26
торгуулиа төлөөгүй машиныг явуулахгүй гэхэд 1 өдрийн дотор л бүгд торгуулиа төлөөд л машинаа унаад явна, хүмүүс нь тийм. тэгэхээр энэ бол гаргалгаа шийдэл биш. түүний оронд 1 машин 7 хоногт хоёр өдөр явдаггүй болох (энэ нь тэгш сондгойгоос арай дээр); хөдөө орон нутгийн дугаартай машиныг хотод явуулахгүй болгох (уучлаарай, багтахгүй бна шт) нэг айл 2 машинтай байхыг хориглох гэх зэрэг зоримог алхам хийх ёстой, Эрдэнэбүрэн
8 | 1 Хариулах
Иргэн [49.0.132.130] 2024/11/26
Ер нь л хориглох хатуу чанга хариуцлагажуулах хязгаарлалтууд хийх хэрэгтэй байна.
3 | 0 Хариулах
Зочин [103.57.93.19] 2024/11/26
өндөр торгуультай оркууд мөддөө төлж чадахгүйээ. тэд нарыг эхлээд номонд нь оруулсан нь дээр
0 | 0 Хариулах
Иргэн [49.0.132.130] 2024/11/26
Маш зөв. Ер нь хариуцлагагүй замбараагүй мулгуу жолооч нарыг замын хөдөлгөөнөөс зайлууляаа. Хариуцлагатай жолооч нар л жолоогоо барьцгаая. Хариуцлагатай дүрэм журмаа барьдаг ёс зүйтэй жолооч нар нь л жолоо барьдаг болно гэвэл түгжрэл чинь жинхэнэ буурна даа. харж байгаарай. Хариуцлагагүй дураараа замбараагүй ухамсаргүй хүмүүсийг жолоо барих боломжгүй болго.
12 | 0 Хариулах
Зочин [172.56.16.81] 2024/11/26
👍
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.19] 2024/11/26
нэг ч торгуульгүй зөв шударгаар замын хөдөлгөөндөө оролцдог би хэдэн саяын торгуультай халтуурчидтай нэг зам дээр түгжирч явмааргүй байна!
3 | 0 Хариулах
Иргэн [49.0.132.130] 2024/11/27
Тийм шүү
0 | 0 Хариулах