Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 34% нь торгуулиа төлөөгүй байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн зөрчил, торгуулийн хэмжээг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай жишээгээр танилцуулав.



Приус загварын машин гурван сарын хугацаанд 75 удаагийн зөрчил гаргаж, торгуулиа төлөөгүй байна.

2003 онд үйлдвэрлэгдэж, 2019 онд Монголд орж ирсэн Приус загварын машин давхардсан байдлаар 477 удаагийн торгуулийн 11, 746,000 төгрөгийг төлөөгүй байгаа тул арванхоёрдугаар сарын 1-нээс Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Нийслэлд:

  • Албан татвараа төлөөгүй 165,238 тээврийн хэрэгсэл буюу нийт тээврийн хэрэгслийн 21%
  • Хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 34% буюу 266,044 тээврийн хэрэгсэл
  • Олон улсын, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө барагдуулаагүй 65% буюу 510,000 тээврийн хэрэгсэл байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгааг хэлсэн юм.

Замын хөдөлгөөний дүрмийг мөрддөггүй хувь хүний хандлага замын түгжрэлийн 5-10%-ийг эзэлдэг тухай олон улсын жишиг тооцоолол байдаг аж.