Уншиж байна ...
Зураг
Зураг

Нийслэлийн ААН, иргэд орчныхоо цасыг дагтаршиж, халтиргаа үүсэхээс өмнө цэвэрлэхийг уриалав

Б.Манлай
2024 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн нутаг дэвсгэрт үргэлжлэн орсон цасыг 100 гаруй техник хэрэгслээр 900 орчим ажилтан албан хаагч цэвэрлэж, нийтийн эзэмшлийн гудамж, замд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байгаа бөгөөд ААН, иргэд орчныхоо 50 метр цасыг дагтаршиж, халтиргаа үүсэхээс өмнө цэвэрлэхийг уриаллаа.

Цас цэвэрлэгээг дүүргүүд хариуцдаг болсон. Тэд цэвэрлэгээг хэрхэн хийж буй талаар мэдээллээ.

Чингэлтэй дүүрэг:

11 дүгээр сарын 26​​​​​-ны 11:00 цагийн байдлаар Чингэлтэй дүүргийн хэмжээнд зам, талбай хариуцсан хоёр байгууллагын зам талбайн 135 үйлчлэгч, тусгай зориулалтын 17 техник хэрэгсэлтэйгээр нийтийг эзэмшлийн зам талбайг цэвэрлэн ажиллаж байна.

Мөн 179 тонн давс цацаад байгаа бөгөөд замын хөдөлгөөний ачаалал буурсан үед цэвэрлэгээнээс гарсан хар цасыг ачиж тээвэрлэнэ.

Сонгинохайрхан дүүрэг:

11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө орсон цаснаар дүүргийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээний 8 байгууллага бэлэн байдалд ажиллаж, 03:00 цагаас эхлэн нийтийн эзэмшлийн авто замуудад давс, бодис цацаж эхэлсэн.

Зам, талбайн цэвэрлэгээний 8 байгууллагын 139 үйлчлэгч, тусгай төхөөрөмжийн давс бодис цацагч 15 машин, 2 автогрейдр, явган замын цас үлээгч 22 төхөөрөмж зэрэг нийт 39 машин техник, хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж байна.

Мөн 82 тонн давс, 10 тонн бодис цацаад байгаа бөгөөд 887 тонн давс, 342.5 тонн бодисын нөөцтэй байна.

Хан-Уул дүүрэг:

зураг
 

Дүүргийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээний 12 байгууллагын үйлчлэгчид 11 дүгээр сарын 25-ны 22:00 цагаас эхлэн халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад давсны машинаа байршуулан, техникийн бэлэн байдлыг ханган жижүүрлэн хонож, 01:30 цагаас эхлэн давс, бодис цацан ажиллалаа.

Морингийн даваа, Айцын давааны замын хөдөлгөөн хэвийн, халтиргаа үүсээгүй бөгөөд явган замын цэвэрлэгээ, давс, бодис цацах ажлууд үргэлжилж байна.

11 дүгээр сарын 26-ны 08:30 цагийн байдлаар 12 байгууллагын нийт 204 зам талбайн үйлчлэгч 25 давсны машин, 57 үлээгч төхөөрөмж, 4 явган замын моторт төхөөрөмж, 8 түрэгч хусагч зэрэг техниктэйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж байна.

Дүүргийн хэмжээнд нийт 127.5 тонн давс, 3 тонн бодис цацаж, 1645.5 тонн давс, 757 тонн бодисын үлдэгдэлтэй.

Баянзүрх дүүрэг:

Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцагч 6 байгууллага давс, бодис цацах 8 тусгай техник хэрэгсэл, 2 төхөөрөмж, цас шүүрдэгч 11 техник, нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй 11 дүгээр сарын 26-ны шөнийн 23:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсэг, явган хүний замын цасыг шүүрдэн хусаж арилгалаа.

Халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж 35 тонн давс, бодис цацан авто замын нуухны цэвэрлэгээг техникээр гүйцэтгэж байна.

Дүүргийн хэмжээнд 90 км авто болон явган хүний замын цасыг шүүрдэгч техникээр цэвэрлэн, 120 км замд давс бодис цацаж, 1,800,000 ам.метр зам талбайн цасыг цэвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн хэмжээнд өглөөний 08:00 цагийн байдлаар нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцагч 6 байгууллага давс бодис цацах 11 тусгай техник хэрэгсэл, 27 машин техниктэйгээр нийт 248 хүний бүрэлдэхүүнтэй авто замын зорчих хэсэг, явган хүний замын цасыг шүүрдэн хусаж арилгав. Халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж 112,2 тонн давс, 29 тонн бодис цацан авто замын нуухны цэвэрлэгээг техникээр гүйцэтгэж байна. Дүүргийн хэмжээнд 826 тонн давс, 1,133 тонн бодисын нөөцтэй байна.

Сүхбаатар дүүрэг:

зураг
 

11 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 5 байгууллагын нийт 143 ажилтан албан хаагч, 14 техниктэй ажиллаж, 363 мянган ам.метр талбай цэвэрлэлээ. Мөн 33 тонн давс, 9 тонн бодис цацаж цэвэрлэгээ, үйлчилгээг хийж байна. Өнөөдрийн байдлаар СБД-т 624 тонн давс, 368 тонн бодисын үлдэгдэлтэй байна.

Баянгол дүүрэг:

зураг
 

Арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Баянгол дүүргийн хэмжээнд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 834 мянган ам.метр төв болон туслах замуудад 8 зам талбайн мэргэжлийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч, инженер техникийн ажилчид 15, зам талбайн үйлчлэгч 218, бичил гар төхөөрөмж 47, давс бодис цацах шүүрдэх тусгай зориулалтын машин механизм 11 ажиллаж, 87 тонн давс 2 тонн бодис цацаж цэвэрлэгээ, үйлчилгээг хийж байна.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр Улаанбаатар хотод өнгөрсөн шөнө 2мм хур тунадас орж, цасны зузаан 3см болж, -16....-20 градусын хүйтэн хоножээ.