Улс тунхагласны ойн энэ өдөр иргэний андгай өргөх ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай.
Иргэний андгай өргөх 22 дахь удаагийн ёслол өнөөдөр Төрийн ордонд болж, иргэний үнэмлэхээ гардаж авч буй 870 орчим 16 настан оролцож, үе тэнгийнхнээ төлөөлөн Иргэний андгай өргөлөө.
Энэ жил 62,688 хүүхэд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардаж авч байна.
Монгол Улсын иргэний андгайд:
Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч Монгол Улсын иргэн би
Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж
Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж
Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн
Бүрэн Эрхт ард түмнийхээ итгэлийг даан
Их түүх, эрх чөлөөнийхөө эзэн нь байж
Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж
Их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж,
Энх тайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж
Их засаг, хууль ёсыг чандлан сахиж
Үнэнч шударга
Цэвэр ариун
Оюун төгс
Хөдөлмөрч хичээнгүй Иргэн байхаа
Их төрийнхөө дор андгайлж байна хэмээжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!