Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Танд хамгийн ээлтэй цэцэг юу вэ?

Монголын мэдээ
2015 оны 8 сарын 21
Монголын мэдээ

Та ямар ордын хүн бэ. Тэгвэл таны хамгийн ээлтэй цэцэг юу байх бол. Та бүхэн энэхүү мэдээллээс өөрт ээлтэй цэцгээ сонгож, бас хэн нэгэнд бэлэглэж болох юм. Цэцэг бол эзэн нь уруудаж доройтвол даган гунддаг, баярлаж хөөрвөл өнгө нэмэн дэлбээлдэг жижигхэн ногоон амьд ертөнц билээ. 

Хонины орд /21.03-20.04/ 

 

Хонины ордныхны хамгийн ээлтэй цэцэг нь Тэрэлж буюу бидний сайн мэдэх Азалия. Үүний дээр Гал улаан, ягаан, улбар шар цэцэгтэй  Хумхан цэцэг, Шимтэглэй (улаан цэцэгтэй), Бортголжгоно – Kohleria – Колерия улаан цэцэгтэй, Хонгилой-Guzmania-Гусмания. 

Үхрийн орд /21.04-20.05/

 

Нил цэцэг, Каланхоэ, Хайтан (гоёмсог навчтай), Глоксиния, Хаваршил, Пеперем (мөлхөө цэцэг), Цикламен цэцгүүд ээлтэй. Энэ ордонд төрсөн хүмүүст өвлийн турш цэцэглэдэг Цикламен буюу Ниллэг цэцэг үхрийн ордоныхоны хамгийн ээлтэй цэцэг.

Ихрийн орд /21.05 – 21.06/ 

 

Аспарагус, Оймын төрлийн ургамлууд, Өдлөг пальма, Финик, Авиргана, Зебрина,  Каллизия, Сүлжгэнэ. Энэ ордонд төрсөн хүмүүст унжиж ургадаг Сүлжгэнэ хамгийн ээлтэй ургамал. 

Мэлхийн орд /22.06 – 22.07/ 

 

Аглаонема, Агава, Алоэ (зуу наст), Диффенбах, Каланхое, Пеперомия, Пахиподиум, Фуксия, Хайтан\ навчаар гоёдог\ эдгээр цэцэгс мэлхийн ордоныхны ээлтэй цэцэгс. Энэ ордонд төрсөн хүмүүст зуун наст, агава хамгийн ээлтэй ургамал. 

Арслангийн орд /23.07 – 23.08/ 

 

Акалифа, Амарантус, Афеландра, Бальзамин, Гарден, Кала, Кальцеолярия, Камелия, Мимоза, Шимтэглээ, Хятад сарнай, Жасмин цэцгүүд ээлтэй. Энэ ордонд төрсөн хүмүүст амархан ургадаг Кала хамгийн ээлтэй ургамал. 

Жинлүүрийн орд /24.09 – 23.10/ 

 

АхименесТэрэлж (цагаан цэцэгтэй), Ананас, Зигокактус,Тасалгааны чинжүү, Целозия, Цеструм, Хризантема, Цинерария, Кодиеум, Кроссандра, Куфея, Фатсия, Гелиотроп, Хятад сарнай, Барын чих, Сараана. Энэ ордонд төрсөн хүмүүст гоёмсог цэцэгтэй Куфея ээлтэй ургамал нь юм. 

Хилэнцийн орд /24.10 – 22.11/ 

 

Кактус, Дурман, Стапелия, Алоэ, Драцена, Гинура, Олеандр, Фаукария. Энэ ордонд төрсөн хүмүүст Kактус хамгийн ээлтэй ургамал. 

Нумын орд /23.11 – 21.12/ 

 

Тасалгааны Бонсай, Тетрастигма, Сансевиерия, Лимон, Кливия, Шеффлера, Эукарис, Фикус, Стерлица, Цитрус, Лашеналия, Хемантус Энэ ордонд төрсөн хүмүүст тасалгааны Бонсай хамгийн ээлтэй ургамал. 

Матрын орд /22.12 – 20.01/ 

 

Драцена, Шилмүүст ургамал, Юкка, Фикусууд, Лавр, Чулуун цэцэг, Зузаалай, Өдлөг пальма. Энэ ордод төрсөн хүмүүст махлаг, зузаан навчтай зузаалай (мөнгөний мод) хамгийн ээлтэй ургамал. 

Хумхын орд /21.01 -18.02/ 

 

Абутилон, Алоказия, Бокарнея, Драцена, Калатея, Кокколоба, Колеус, Блюме, Вершаффельта, Крестовик, Каллистемон, Маранта, Пуансеттия (сүүт өвс), Рео, Строманта, Фиттония, Ятрофа. Энэ ордонд төрсөн хүмүүст цэцэг, навчаараа гоёдог Абутилон (агч мод) хамгийн ээлтэй ургамал. 

Охины орд /24.08 – 23.09/ 

 

Охины ордныхны ээлтэй цэцэгст навчаараа гоёдог цэцэгс багтдаг байна. Аукуба, Фатсия, Монстера, Филодендрон, Сциндапсус, Сингониум, Циссус, Драцена. Энэ ордонд төрсөн хүмүүст асаж авирдаг, туяхан иштэй, агаарын үндэс үүсгэдэг Филодендрон, Монстера хамгийн ээлтэй ургамал юм. 

Загасны орд /19.02-20.03/ 

 

Аквариумын ургамал, Рипсалис, Циперус,  Фикус, Будра, Пальма, Гипоцирта, Анхилуун Шимтэглээ, Пилея, Цахирмаа цэцэг, ‘Бриофиллум, Платицериум. Энэ ордонд төрсөн хүмүүст Цахирмаа цэцэг хамгийн ээлтэй ургамал. Баяр баясгалангийн бэлгэ тэмдэг. 

Зураг