Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Twitter" хувьцаагаа Нью-Йоркийн биржээр арилжихаар шийджээ

Б.Амгалан, Өдрийн шуудан
2013 оны 10 сарын 17
Өдрийн шуудан
Зураг зураг
"Twitter" хувьцаагаа Нью-Йоркийн биржээр арилжихаар шийджээ

‘Twitter” олон нийтэд гаргаж буй анхдагч хувьцааныхаа арилжааг Ныо-Йоркийн хөрөнгийн бирж дээр хийнэ гэдгээ өчигдөр албан ёсоор мэдээлллээ.

Өндөр технологийн компаниудын хувьцааг гол төлөв арилждаг “Nasdaq” бирж, “Twitter’’-ийн IPO-г гаргах өрсөлдөөнд Нью-Йоркийн биржэд ялагдсан нь энэ аж.

2012 оны тавдугаар сард "Fасеbоок”-ийн IPO-r хийхэд “Nasdaq” техникийн саатал гаргасан нь “Twitter’’-ийн хувьд Нью-Йоркийн биржийг сонгох шалтгаан болсон хэмээн ажиглагчид үзэж байна.

Twitter” Нью-Йоркийн биржийг сонгох болсноо мэдэгдэхдээ санхүүгийн үйл ажиллагааны хамгийн сүүлийн үеийн мэдээллээолоннийтэдхүргэсэн бөгөөд энэ оны гуравдугаар улиралд компанийн орлого 168.6 сая доллар болсон нь өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин өссөн хэрэг болжээ.

Харин 64.6 сая долларын алдагдал хүлээсэн нь жилийн өмнөхөөс гурав дахин өндөр үзүүлэлт болсон байна. Мөн “Twitter’’-ийн мэдээлснээр, өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр компанийн идэвхтэй хэрэглэгчид 230 саяд хүрсэн бөгөөд зургадугаар сарын сүүлээр энэ тоо 218 сая байсан юм.

Хөрөнгийн зах зээлд анхдагч хувьцаа гаргах хүсэлтээ АНУ-ын Үнэт цаасны хороонд есдүгээр сарын 15-нд гаргасан Twitter” энэ IPO-гоороо нэг тэрбум доллар босгох төлөвлөгөөтэй байгаа юм. Нийт гаргах хувьцааны тоо хэмжээ, үнэ, арилжиж эхлэх тов одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд албан бус мэдээгээр бол арваннэгдүгээр сард багтаан гаргах гэнэ.

Зураг