Хуванцар савнуудын доод талд тусгай тэмдэг тэмдэглэгээнүүд бий. Худалдаж авахдаа энэ тэмдэглэгээг шалгаж байж хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай. Савны доод талд HDP, HDPE, PP гэсэн тэмдэглэгээтэй бол хамгийн аюулгүй гэж үзнэ.
PET эсвэл PETE
Нэг удаагийн хэрэглээний сав. Хүнд металл, химийн бодисууд ялгаруулж хүний дааврын тэнцвэрт нөлөөлж болзошгүй.
Хэрвээ хоёр дахиа хэрэглэвэл агуулсан шингэнд бактер нэмэгдэх зэргээр эрсдэл үүсгэдэг.
Ариутгахад маш хэцүү, бүрэн цэвэрлэхийн тулд химийн хортой бодис ашиглахад хүрнэ.
Тиймээс суларсных нь дараа дахин өөр зориулалтаар ашиглаад хэрэггүй, хаях хэрэгтэй.
HDP эсвэл HDPE
Ямар ч химийн бодис ялгаруулдаггүй хамгийн сайн сав. Ус, ундаа зэргийг авахдаа ийм савтайг авахыг хичээх хэрэгтэй.
PVC эсвэл V
Хоёр төрлийн химийн хорт бодис ялгаруулдаг. Хүний биеийн дааварт нөлөөлдөг.
Хоол хүнс савлах, тос савлах, хүүхдийн тоглоом зэрэгт ашигладаг. Мөн компьютерын кабель, сантехникийн хоолойд ашигладаг материал.
LDPE
Энэ төрлийн хуванцар материалаар усны сав хийдэггүй. Ихэнхдээ уут хийдэг байна. Ямар нэг химийн бодис ялгаруулдаггүй.
PP
Цагаан өнгөтэй, хагас тунгалаг материал, голдуу иогурт, жүүсний савалгаанд хэрэглэдэг.
Дулаан, ус чийгнээс тусгаарлах үйлчилгээтэй. Хор багатай.
PS
Зарим хорт хавдар үүсгэдэг бодис ялгаруулдаг. Ихэнхдээ кофены нэг удаагийн аяга, зөөврийн хоолны саванд хэрэглэдэг. Хямд, хөнгөн, уян хатан материал.
PC эсвэл тэмдэглэгээгүй
Хамгийн аюултай хуванцар сав. BPA (Bisphenol A) төрлийн химийн бодис ялгаруулдаг. Дахин ашиглах боломжгүй. BPA нь дотоод шүүрлийн булчирхайг сүйтгэдэг гэдэг.
Эх сурвалж: Healthy-Holistic-Living.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!