Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Швейцарийн банкууд үйлчлүүлэгчдийнхээ нууцыг хадгалахаа болино

Өдрийн шуудан
2013 оны 10 сарын 17
Өдрийн шуудан
Зураг зураг
Швейцарийн банкууд үйлчлүүлэгчдийнхээ нууцыг хадгалахаа болино

Швейцарь улс Татварын асуудлаарх захиргааны хамтын ажиллагааны олон улсын конвенцэд нэгдсэн орсон дэлхийн 58 дахь орон болов.

Ингэснээр тус улсад банкны нууц хадагалах гэдэг урьдын хатуу ойлголт байхгүй болно хэмээн Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ОУЭЗХАХБ) татварын асуудал хариуцсан зохицуулагч Паскаль Сен-Амон хэлжээ.

Түүний хэлснээр Швейцарь улс энэ конвенцэд нэгдсэн нь татвараас зайлсхийгчидтэй тэмцэхэд ихээхэн үр нөлөө үзүүлэх бөгөөд тус улс цаашид хадгаламж эзэмшигчдийн мэдээллийг шууд солилцох хэлэлцээрт гарын үсэг зурна хэмээн ОУЭЗХАХБ найдаж байгаа гэнэ.

Швейцарийн нэгдсэн орсон хэлэлцээр нь татварын асууддаарх бүх талын хамтын ажиллагааг зөвшөөрдөг агаад нэгдсэн орнууд нь нэг нэгэндээ урьдчилсан болон яаралтай хүсэлтээр мэдээлэл гаргаж өгөхөөс гадна татварын хяналт шалгалтын чиглэлээр бүрэн хэмжээгээр хамтран ажиллдаг байна.

Швейцарийн хувьд Засгийн газрынх нь энэ шийдвэрийг тус улсын парламент баталгаажуулах л үлдэж байгаа юм.

Европын холбоо сүүлийн үед банкны нууцыг ил болгох чиглэлд хөшүүн хойрго байна хэмээн Швейцарьт шахалт үзүүлж байгаа билээ.

Энэ оны нэгдүгээр сард Европын холбооны татварын комиссар Альгирдас Семета тус улсыг Европын холбооны татварын системд хуулиа нийцүүлэхгүй бол холбооны бусад орон хориг тавих болно хэмээн мэдэгдсэн юм. Ингэснээр Швейцарь улс Татварын хуульдаа нэлээд өөрчлөлт оруулсан бөгөөд энэ чиглэлээрх яриа хэлэлцээр одоо ч үргэлжилж байгаа юм.

Зураг