Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын сөрөг хүчний удирдагчийн хорих ялыг тэнсэн болгов

Б.Амгалан, Өдрийн шуудан
2013 оны 10 сарын 17
Өдрийн шуудан
Зураг зураг
Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальный

Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальныйд өмнө нь луйврын хэргээр оноосон хорих ялыг тэнсэн харгалзах болгон өөрчилсөн талаар өчигдөр Оросын хэвлэлүүд мэдээлэв.

Түүний хэрэгт хамт яллагдсан Петр Офицеровт дөрвөн жилийн тэнсэн харгалзах ял оноосон бөгөөд шүүхийн шийдвэр тэр даруй хүчин төгөлдөр болжээ.

Тэд тэнсэн харгалзах ялыг эдэлж байх хугацаандаа гэрийн хаягаа холбогдох байгууллагад сард хоёр удаа бүртгүүлэх ёстой болсон байна.

Өмгөөлөгчийнх нь мэдэгдсэнээр А.Навальный шүүхийн шийдвэрийг давж заалдах бодолтой байгаа гэнэ.

Зураг