• 6 сарын 9, Даваа
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол бөхийн их баяр”-т А.Сүхбат зодоглоно

Монголын мэдээ
2015 оны 7 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Увс аймгийн 90 жилийн ой, “Монгол бөхийн их баяр”, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадам өнөөдөр Улаангом хотод эхэлсэн билээ. Увсчууд 90 жилийн ойгоо "Монгол бөхийн их баяр" хэмээх нэрийн дор тэмдэглэхээр болсон нь учиртай гэнэ. 

Учир нь тус наадамд дархан аварга А.Сүхбат барилдах бөгөөд улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь зэрэг улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглох аж. 

Увс аймгийн бөхчүүд сүүлийн жилүүдэд улсын их баяр наадмын түрүүг ээлжлэн авсан билээ. Тодруулбал, 2010 онд Б.Ганбат, 2011 онд С.Мөнхбат, 2012 онд П.Бүрэнтөгс, 2014 онд Н.Батсуурь нар улсын наадамд түрүүлж, аварга, арслан цолыг хүртсэн. 

Энэ жилийн наадамд ч мөн улсын арслан П.Бүрэнтөгс үзүүр, түрүүнд үлдсэн. Мөн Түргэн сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Даваасамбуугийн Энхбаяр энэ жилийн улсын наадамд тав давж, начин цол хүртсэн.

Дархан аварга, аварга, арслан, заан, харцага, начин гээд улсын цолтнуудаараа бусад аймгуудаа магнайлдаг тус аймаг түүхт 90 жилийн ойгоо “Монгол бөхийн их баяр” хэмээн тэмдэглэж байна. 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг