Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Ямар тохиолдолд цахилгаан хэрэглээг дунджаар тооцдог вэ?

ikon.mn
2015 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тооцохдоо хангагч байгууллагаас сар бүрийн тогтсон өдрүүдэд тоолуурын заалтыг тусгай багажаар уншуулан авч компьютерын программд оруулснаар автоматаар бодогдож, нэхэмжлэх нь хэрэглэгчийн сонгосон банк руу илгээгдэх зарчмаар явагддаг.  

Хэрвээ хэрэглэгч нь тоолуурын заалт тэмдэглэх ажилтныг щит байрлах цэг рүү нэвтэрч орох боломж олгоогүй тохиолдолд сарын хэрэглээг нь дунджаар тооцож төлбөрийг нэхэмжилдэг.

Дунджаар тооцдог бас нэг тохиолдол байдаг нь тоолуурыг баталгаажуулахаар салгаж аваад буцаан суурилуулах хүртэлх “задгай өдрүүд” юм. Мөн л программд автоматаар бодогддог тул хэн нэгний механик үйлдлээс үл хамааран хэрэглэгчийн нэр дээр нэхэмжлэх илгээгддэг.

Уншигч танд ойлгомжтой байлгах үүднээс щитэнд нь нэвтэрч тоолуурын заалт авах боломжгүйгээс хэрэглээ нь дунджаар тооцогдсон хэрэглэгчийн нэхэмжлэх дээр тайлбарлая.

Щитэнд нэвтрэх боломжгүй тохиолдолд нэхэмжлэх дээр өмнөх сард бичигдсэн эцсийн заалт дээр тухайн сард тооцсон дундаж хэрэглээг нэмж, дараа сард бичилт хийх эхний заалтыг гаргадаг учраас тоолуурын өмнөх болон одоо заалт “0” гэж бичигддэгийг анхаарна уу.

Энэхүү 6030721 кодтой хэрэглэгч нь энгийн тарифт тоолууртай. Программд тооцоологдсоноор тухайн сарын дундаж хэрэглээ нь 178.30 кВт.ц байна. ЭХЗХ-оос баталсан үнэ тарифын дагуу тухайн хэрэглэгчийн сарын хэрэглээний 150 кВт.ц нь 94.10 төгрөг, үлдсэн 28.30 кВт.ц нь 113.9 төгрөгөөр тус тус бодогдох юм.

 

Мэдээллийн эх сурвалж: Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК