ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Бэлгийн замын өвчний тархалтыг бууруулах тогтоолын төслийг дэмжлээ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны  өнөөдрийн хуралдаанаар бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ-ын тархалтыг бууруулах, хязгаарлах талаар чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол батлах асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

Ингэхдээ тогтоолын төслийг “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ-ын тархалтыг бууруулах, хязгаарлах талаар чиглэл өгөх тухай” гэснийг “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ-ын тархалтыг бууруулах, хязгаарлах, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай” болгон өөрчиллөө.

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, "Бэлгийн замаар дамждаг халдварт өвчнийг оношлуулах асуудал нууц байдаг гэж ойлгодог. Ханиад, хатгаа туссан өвчтөн амь насаа алдах эрсдэлтэй байдаг бол энэ өвчин эдгэрдэг гэдэг ойлголтыг хүмүүст зөвөөр ойлгуулах нь чухал. Иймээс хүмүүс яагаад оношлуулахгүй байна гэдэгт анхаарал хандуулж, өвчин туссан хүн өөрөө эмнэлэгт ханддаг, эрт оношлуулдаг болох дэг, аргачлалыг шинэчлэх хэрэгтэй байна. Мөн бэлгийн замын өвчний тухай ойлголт, урьдчилан сэргийлэх талаар хүүхэд, залуучуудад мэдлэг, мэдээлэл өгөх, энэ талаар сурталчлах нь чухал” гэлээ.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, “Оюутнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гэж үзвэл санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэхэд анхаарах шаардлагатай” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, "МҮОНТ, Боловсрол суваг телевиз нийгмийн хариуцлагын чиглэлээр сурталчилгаа явуулах үүрэг хүлээсэн байдаг. Иймээс эдгээр телевизүүд нийгмийн хариуцлагыг сайжруулах, дээшлүүлэх чиглэлээр ажиллах ёстой" гэсэн санал гаргаж байв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [80.171.117.238] 2015/7/8
tseverlej avahgui bol aimaar bolson yum shig blee. aimshgiin toonuud garaad bhad eruul mendiin yam dulii dumbe orgiod yamar ch yum duugarahgui hiihgui bgaad bsan. huvisgaliin uyesee davsan yum bish uu?
0 | 0 Хариулах
Зочин [112.72.11.116] 2015/7/8
Neg udaagiin shinjilgeenii setiig gaduur dabxar zaraach. Ondognii tsus abaad shuud abaachaad ogchixdog bol amar shtee. Manaixan xunii nuutsiig taraaj ognoo, nuguu xeden subilagch nar ni pii paa, baaxan xob taraagaad...
0 | 0 Хариулах