Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАРЫГ ХЭН ТӨЛӨХ ВЭ?

Г.Номин, iKon.mn
2015 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ чуулганы хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Дэлхийн ихэнх улс орнууд, тэр дундаа АНУ, Япон, Солонгос зэрэг улсуудын хувьд хотын татварыг төрөлжүүлэн авдаг бөгөөд эдгээр улсуудын хотын татвар нь худалдааны, оршин суугчийн, хот төлөвлөлтийн албан татвар гэсэн төрөлтэй байдаг аж.

Төсөвт ямар нэгэн хүндрэл үүсэхгүйгээр нийслэлд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх санхүү, төсөв хөрөнгийн эх үүсвэр болно хэмээн тодорхойлоод буй Нийслэл хотын албан татварын тухай хуулийн  ОНЦЛОХ ЗААЛТуудыг хүргэж байна.

/Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын www.parliament.mn сайтын хуулийн сангаас авсан бөгөөд УИХ-аар батлагдсан эцсийн хувилбар Төсвийн байнгын хороон дээр боловсруулагдаж  байгаа юм байна. Тус байнгын хороо эцсийн хувилбарыг ирэх долоо хоногт УИХ-д дахин танилцуулж, баталгаажуулаад олон нийтэд ил болгох тул эцсийн хувилбар тодорхой болмогц дахин мэдээлэх болно/

 

Нийслэл хотын албан татварыг хэн төлөх вэ?

5 дугаар зүйл. Нийслэл хотын албан татвар төлөгч, суутгагч

5.1. Нийслэл хотын нутаг дэвсгэрт бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд нь нийслэл хотын албан татвар суутгагч (цаашид “суутгагч” гэх) байна.

5.2.Суутгагчаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авч буй хувь хүн, хуулийн этгээд нийслэл хотын албан татвар төлөгч байна.

7 дугаар зүйл. Нийслэл хотын албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ

7.1. Энэ хуулийн 5.1-д заасан суутгагчийн тухайн нийслэлийн нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулна.

 

Албан татварын хувь хэмжээг хэрхэн тооцох вэ?

8 дугаар зүйл. Албан татвар тооцох үнэлгээ

8.1. Албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд үндэслэн тооцно.

8.3. Албан татвар тооцох үнэлгээг гадаад валютаар хийсэн бол гүйлгээ хийгдсэн өдрийн Монголбанкны ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлнэ.

9 дүгээр зүйл, Нийслэл хотын албан татварын хувь хэмжээ

9.1.Тухайн борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнгийн 0-1.0 хувиар тооцож нийслэл хотын албан татварыг ногдуулна.

9.2. Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ хуулийн 9.1-д заасан хязгаарт багтаан батална.

 

Албан татвар төлөхгүй бол ямар хариуцлага хүлээх вэ?

10 дугаар зүйл, Нийслэл хотын албан татвараас чөлөөлөх

10.1. Эрүүл мэнд, боловсрол болон төрийн байгууллагын үзүүлж байгаа үйлчилгээг нийслэл хотын албан татвараас чөлөөлнө.

12 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

12.1 . Нийслэл хотын албан татварын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд Татварын ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /бүрэн эхээрээ/