Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын дайчид Өвөрмонголд “амар тайван байдал” тогтоов

Э.Мөнхзаяа
2013 оны 10 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг
“Тогтвортой байдлын даалгавар-2013” терро­риз­мын эсрэг хамгийн сүүлчийн кам­панит ажил

Хятадын аюулгүйн хүч­­нийхэн Өвөрмонголын “тай­ван амгалан байдал”-ыг са­хиж, иргэдийг зэвсэггүй болгосон талаар хууль сахиу­лах бүлгийнхэн саяхан мэ­дээл­жээ.

Монголчууд болон Хятадын байгалийн баялаг олборлогчдын хооронд үүс­­сэн үймээнийг Хятадын аюул­­гүйн хүчнийхэн хүчээр зог­соож, тогтвортой байдлыг хан­гасан нь энэ аж.

“Тогтвортой байдлын даалгавар-2013” терро­риз­мын эсрэг хамгийн сүүлчийн кам­панит ажлын үеэр л гэхэд Өвөрмонголын өмнөд хэсэгт орших Тунляо гацаанд 52 хүнийг баривчилсан талаар “Southern Mongolian Human Rights Information Center” (SMHRIC) хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ. 

Байгалийн баялгийн ар­­вин их нөөцтэй Өвөрмон­голд хятадуудыг олноор ирж байгаагаас болж нутгийн иргэд нь маш их дарамт шахалтыг амсаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс хөгжихийн зэрэгцээ хү­рээлэн байгаа орчноо маш ихээр сүйтгэж, газар нутгийг хүчээр хураах болжээ. 

Өвөрмонголыг батлан хамгаалах тогтвортой байдлын шугам, хойд хилийн экосистемийг хангагч гол газар хэмээн нэрлэжээ.

Ийнхүү бүс нутагт уг­саатны дарамт шахалт нэмэг­дэж, малчид, уул уурхайн компаниудын хоорондын тэм­цэл, хүчирхийлэл өдөр ирэх тусам гаарсаар байна. 

1.5 сая орчим монгол амьдардаг Тунляо гацаанд бол­сон “терроризмын эс­рэг арга хэмжээ”-ний үеэр нийгмийн аюулгүй байд­­­лын 1700 алба хаагч, зэвсэг­лэсэн цэргүүд хүн амтай мөргөлдөөн үүсгэжээ. Тэд энэ үйл ажиллагаандаа тус­гай­лан тоноглосон 30 гаруй тээврийн хэрэгсэл, цагдаа­гийн машин ашигласан тухай “SMHRIC”-ын барим­тад дурджээ.

Хятадын Коммунист на­маас тогтвортой байд­лыг хангахын чухлыг тэм­дэг­лээд Тунляо хэмээх газарт терроризмтэй хатуу тэм­цэхийг үүрэгдсэн гэнэ. Түүнч­лэн суртал ухуулагчид Өвөрмон­голыг батлан хамгаа­лах тогтвортой байдлын шугам, хойд хилийн экосис­темийг хангагч гол газар хэ­мээн нэрлэжээ. 

Тиймээс ч “энх тайван, тогтвортой байдал”-ыг хан­гахад туслах зорилгоор Тусгаар тогтнолын өдрийн­хөө өмнө (аравдугаар сарын 1) Нийгмийн аюулгүй байд­лын газраас бүс нутгийн иргэ­дийг зэвсэггүй болгох 10 хоногийн аян зарласан аж. Энэ үеэр иргэдийн буу зэвсэг, хутгыг хураан авч, 82 бүлэглэлийг дарж, 3644 хүнийг саатуулсан талаар Нийгмийн аюулгүй байдлын газрын вэб-сайтаас иш татан “SMHRIC” мэдээлжээ. 
Түүнч­лэн есдүгээр сарын эхээр цагдаа нар интернэт хэрэг­лэгч­дийг мөрдөж, шуу­гиан тараасан 52 хүнийг баривчилсан байна. 

“Радио Чөлөөт Ази”-ийн мэдээлснээр Хятадын уул уурхай олборлогчид, уг­саат­нуудын хоорондын мөр­­гөл­дөөн олон нийтэд шуу­гиан тарих вий хэмээн төр засгаас эмээж байгаа гэнэ. 

Өнгөрсөн тавдугаар сард л гэхэд Өвөрмонголын зур­гаан малчин батлан даал­тад гарсан бөгөөд ойрын хугацаанд тэднийг шүүх ху­рал товлогдох бололтой. Ин­гэхдээ тэднийг гүтгэж, хий­гээ­гүй хэрэгт нь буруутган, долоо хүртэл жилийн хорих ял оноож болзошгүй талаар “SMHRIC” мэдээлжээ. 

Ойн үйлдвэрлэл эрхэлдэг улсын нэгэн компани малч­дын бэлчээрийг хууль бусаар эзэмшсэний дараа малчид тус үйлдвэрийн ажилчидтай мөргөлдөөн үүсгэжээ. 

Гэ­тэл бэлчээрээ хамгаал­сан малч­дыг үйлдвэрлэлийн үйл ажил­лагааг санаатайгаар тасал­дуулсан, төрийн болон ху­вийн өмчийг устгасан хэр­­гээр буруутгаж байгаа юм байна. 

Малчдын баталж буй­гаар эрх бүхий албан ту­шаалт­нууд хохирлынхоо хэм­­жээг хэтрүүлэн нэмж, өөрс­дийг нь газар булаан эзэмшихийн тулд авлига өгс­нийг нь илчлэх вий хэмээн эмээснээс ялыг нь хүнд­рүү­лэх зорилготой бай­гаа гэнэ.

Зураг