ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/08-НД НИЙТЛЭГДСЭН
Бидний тухай Зигмунд Фрейдийн ЭШЛЭЛҮҮД
iKon.MN
Австрийн неврологич, психоанализийн эцэг гэгддэг Зигмунд Фрейдийн хүний мөн чанарын тухай хэлсэн үгсээс эшэлж байна.
- Ямар хэмжээний асуудлаас өөрийгөө гаргаж авч чадаж байгаагаар нь хувь хүний чадавхийг тодорхойлж болно
- Өөрийгөө депресстэй, өөртөө итгэлгүй болжээ гэж дүгнэхээсээ өмнө тэнэгүүдээр хүрээлүүлсэн эсэхээ шалга
- Ертөнцийг бүтээх төлөвлөгөөнд хүнийг аз жаргалтай болгох ажил багтаагүй
- Хэрвээ хоёуланд нь таалагдаж байвал орондоо хийдэг бүхэн чинь бүгд сайхан, эргэлзээгүй зөв.
- Сексээс зайлсхийх гэж сексээр гачигдсан үеийг л зөвхөн хэлнэ. Бусад бүх тохиолдол нь дур хүслийн асуудал.
- Хэн нэгэн амьдралын үнэ цэнэ, утга учрын тухай бодож эхлэх мөчөөс чи түүнийг өвчтэйд тооцож эхэлдэг.
- Чулуу шидэхийн оронд хараал хэлсэн анхны хүн бол соёл иргэншлийг үүсгэгч юм.
- Хөгжил дэвшил нь бүдүүлэг хэрцгий байдалтай хөл нийлүүлэн алхдаг тун хачин цаг үед бид амьдарч байна.
- Гаднаасаа хүн өө сэвгүй харагдахын хэрээр дотроо ад чөтгөр агуулж байдаг
- Намайг шүүмжлэхэд би өөрийгөө хамгаалж чаддаг бол магтаалын эсрэг миний хүч дутдаг
- Бид дурласан үе шигээ эмзэг дорой хэзээ ч байдаггүй бол дурлалд хаягдсан үе шигээ аз жаргалгүй хэзээ ч байдаггүй.
- Ичихээ бүрэн мартах нь тэнэглэлийн эхний шинж тэмдэг
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

