Улаанбаатар хотын цагдаагийн газраас эцэг эхчүүдэд хандан баярын өдрүүдэд хүүхэддээ хөөрдөг бөмбөлөг, шаар авч өгөхгүй байхыг анхаарууллаа.
Учир нь хөөрдөг бөмбөлөгийг азотын хийгээр хийлсэн байдаг тул хагарах, дэлбэрэх эрсдэлтэй гэнэ.
Өнгөрсөн жилийн зургадугаар сарын 1-нд хөөрдөг шаарнаас болж нүүрээ түлсэн, гэмтсэн тохиолдол цагдаагийн газарт багагүй бүртгэгджээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ хөөрдөг шаар худалдан авч өгөхгүй байхыг анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!