Иран улс перс муур бус, сармагчинг сансарт нисгэх гэж байна. Энэ талаар “Press TV” мэдээлжээ.
Тус улсын Сансрын агентлагийн тэргүүний орлогч Хамид Фазелийн хэлснээр сансарт хөөрөх ажиллагаа энэ сарын сүүлчээр болох юм байна. Тэрбээр “Бүх бэлтгэлээ хангаад дууссан. Одоо хөөрөх л дутуу байна” гэжээ.
Уг нь Ираны шинэ сансрын нисгэгчээр перс муур явуулах гэж байгаа тухай мэдээлэл өмнө нь гарч байсан аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!