Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Малала: Тэд миний мөрөөдлийг буудаж чадахгүй

Б.Золзаяа
2013 оны 10 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг
Малала Юсафзай

Дэлхийн хамгийн зориг­той охин гэдгээр цол­луулах болж, Но­бе­лын шагналд хүртэл нэр дэвш­сэн Малала Юсафзай охин “СиЭнЭн” агентлагт ярилцлага өг­чээ.

Түүний хувьд охидыг сур­гуульд явуулахгүйн төлөө зүт­гэх талибуудын эсрэг өдрийн тэм­дэглэл бичсэнээ олонд хүр­гэж, блог хөтлөн дэлхий ний­тийн анхаарлын төвд орсон би­лээ. 

Хэрвээ би сургуульд явах юм бол бүгдийг чадна

Үүнээс болоод Малала охиныг гэр рүүгээ явах үед та­либууд толгой руу нь буудсан юм. Тэрбээр “Надтай адилхан бүх Малала Юсафзай нар сургуульд явахыг хүсч байгаа. Даанч тэд Пакистанд амьдарч, талибудын дарамтан дунд амь­дарч, гадуур явж харагдах ч эрх­гүй байна. 

Эмэгтэй биш бол сургуульд явж болно гэдэг. Хэрвээ би сургуульд явах юм бол бүгдийг чадна гэдгээ мэдэж байгаа” гэв.

Тэрбээр “Би амьд үлдсэндээ Ал­лахад баярладаг. Тэнгэр бур­ханд баярладаг. Тэд миний бие махбодийг буудаж болох ч мөрөөдлийг минь яаж ч чадахгүй. Би одоо амьд байна. Хүмүүс хэлэхдээ аавын чинь ач үүнд маш их гэсэн. Мэдээж би түүнийг ойлгож байгаа” гэв. Малала охины өдрийн тэм­дэглэлээс сөхвөл:

2009 оны нэгдүгээр сарын 3-нд
 
“Би өнгөрсөн шөнө аймшиг­тай хар дарж зүүдэллээ. Тали­бануудтай нисдэг тэргээр явж байна. Надад маш аймшигтай байсан. Би ер нь Талибануудын үйл ажиллагаа эхэлснээс хойш үр­гэлж иймэрхүү байдлаар хар дарж зүүдлэх боллоо. 

Би өнөө­дөр ээжтэйгээ өглөөний цай уусан. Сургуульдаа явах­гүй. Талибануудын гарга­сан зарлигийн дагуу бүх охид сургуульд ява­­хыг хориглосон. Ма­­най анги уг нь 27 су­­рагч­тай. Охидыг сур­­гуульд явуулахыг хо­риг­лос­ноос хойш 11 хүүхэдтэй болж цөөр­сөн гэсэн.

Нэгдүгээр сарын 5-нд 

“Хамгийн сүүлд би сур­гуу­лиасаа харьж байх үедээ маш айм­шигтай зүйл сонссон. Нэг хүн надаас нэлээд зайтай явж бай­гаад “Би чамайг ална шүү” гэж утсаар хэн нэгнийг заналхийлж байлаа.

Нэгдүгээр сарын 24-нд 

“Хэдэн арван сургууль бараг хаагдчихлаа. Тэд ойрдоо энэ байдлаа өөрчлөхгүй байх даа” Нэгдүгээр сарын 26-нд “Хаана ч байсан хутга сүхний дуу үргэлж сонсогдох юм. Уг нь гарч амттай юм авч идмээр байх юм. Даанч дахиж идэж чадахгүй бололтой”

Зураг