ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх цаг үеийн хамгийн хүчирхэг ТАВАН ИХ ГҮРЭН

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

The National Interest онлайн сэтгүүлийн туслах эрхлэгч Ахилеш Пиллаламарригийн бичсэн өгүүллийг орчуулан хүргэж байна.


Дэлхийн түүхэнд олон том улс үндэстнүүд оршин тогтнож байснаас жинхэнэ хүчирхэг гүрэн улс (superpower) цөөхөн бий.

Бусдаас илүү хүчтэй байж супер гүрний статусаа хадгална гэдэг маш хэцүү.

Миний гаргасан жагсаалтад хэдийгээр алдар нэр нь түүхэнд дуурсаж байсан ч Оттоман, Перс, Испани, Араб, Маурын болон Хятадын Тан зэрэг эзэнт гүрнүүд орж чадсангүй.

Бүх түүхийн хамгийн том таван гүрэн улсуудыг энд дурдлаа.

 

Ромын эзэнт гүрэн

 

Ромын эзэнт гүрэн хөгжлийн оргил үедээ буюу хоёрдугаар зуунд бусад бүх эртний улсуудаас хол тасархай хүчирхэгжсэн байлаа.

Хэдийгээр Энэтхэг, Хятад хүртэл тэлээгүй ч Ойрхи Дорнод, Европт ямар ч эргэлзээгүй ноёлж байсан юм. Ром нь эртний гол соёл иргэншлүүдийн голомт болох Грек, Египет, Левант, Анатолиа, Итали зэрэг нутгийг багтааж байлаа.

Хүн амын тоо нь оргил үедээ 60 саяд хүрч байсан нь тухайн үеийн дэлхийн хүн амын томоохон хувийг эзэлж байв.

Ромын цэргийн хүчтэй өрсөлдөхүйц хэмжээнд байсан Перс л гэхэд түүний хаана нь хүрдэггүй байсан юм. Ромын легионууд Персийн гүнд чөлөөтэй цөмөрч чаддаг байсан бол Персүүд Ромд хүрнэ гэдэг мөрөөдөл байжээ.

Ромын легионууд тухайн үедээ хэнд ч дийлдэшгүй байсан гэдэг.

Харамсалтай нь Ром гадны хүчээс болж бус, харин дотоодын зөрчил тэмцэл, эдийн засгийн хямрал, хөлсний цэрэгт хэт найдсанаас болж унасан гэдэг.

 

Монголын эзэнт гүрэн

 

Монголын эзэнт гүрэн дэлхийн хамгийн том хуурай газрын гүрэн байлаа. Тэдний хүчирхэгжилт гайхалтай. Монгол аймгууд нийлээд нэг сая орчим хүн амтай байсан ч өөрсдөөсөө хэдэн зуу дахин олон хүн амтай улс үндэстнүүдийг эзлэн захирч байв.

Тэдний гарамгай тактик, хөдөлгөөнт нүүдэлчин байдал, эзэлсэн газар нутгаасаа технологи авч нэвтрүүлэх чадвар онцгой байлаа.

Удирдагч Тэмүүжин Монгол аймгуудыг нэгтгэн 1206 онд Чингис хаан цолонд өргөмжлөгдөв. Тэр Хойд Хятадыг эзэлсний дараа элч нарыг нь хөнөөсөн Төв Азийг дайлаар морджээ.

1219-1221 онуудад хийсэн түүний аян дайн Төв Ази, Ираны бүс нутагт түүхийн хамгийн харгис ул мөр үлдээсэн юм. Хэдийгээр тоо нь маргаантай байдаг ч энэ үед 15-50 сая хүнийг хядсан гэдэг. Чингис хааны захиргаанд Евразийн ихэнх хэсэг, Ойрхи Дорнодын ихэнх, Зүүн Европын хагас, Орос, Хятад бүхлээрээ багтаж байлаа.

Эзэнт гүрний захиргаанд байх богинохон хугацаанд дэлхий даяар энх тайван байдал тогтож, худалдаа арилжаа цэцэглэсэн гэдэг.

Япон болон Левантад ялагдаж байсныг эс тооцвол Монголын эзэнт гүрний гол аюул занал нь дотоодын зөрчил тэмцэл байсан ба сүүлдээ дөрвөн хаант улсад хуваагдан задарсан юм.

Өнөөдөр үлдсэн Монголын эзэнт гүрний өв бол дэлхийн хүн амын эрчүүдийн 8 хувь нь Чингис хааны удам гэсэн тоо баримт юм.

 

Британий эзэнт гүрэн

 

Колоничлол болон худалдаа арилжааны үйл ажиллагаан дээр тулгуурлан Британий эзэнт гүрэн хүчирхэгжиж 18 дугаар зуунаас 20 дугаар зууны эх хүртэл оршжээ.

Дэлхийн гадаргын дөрөвний нэгийг эзэмшдэг Британий эзэнт гүрний дээр нар жаргадаггүй байсан гэдэг. Оргил үед нь дэлхийн хүн амын 20 хувь харьяалагдаж байлаа.

Өмнөх эзэнт гүрнүүдээс ялгаатай нь Британид дэлхийн хаана ч хүрч чадах далайн флот байв. Хуурай газарт ноёрхлоо тогтоохоос илүүтэй тэд стратегийн чухал цэгүүдийг хяналтандаа байлган, худалдаа арилжааг атгаж байлаа. Жишээ нь Суэц, Малакка, Аден, Ормуз, Гибралтар бүгд Британий мэдэлд байсан юм.

Энэ давуу тал нь Британийг маш их баян чинээлэг болгож байв.

Британичууд маш олон янзын соёл иргэншилтэй улсуудыг захирч байлаа. Тиймээс тэд уугуул хүмүүсийг нь хөгжүүлэн, төлөөний хүнээ томилон захируулдаг байсан нь бусад гүрнүүдээс онцлог байв. Британий захиргаанд Энэтхэг, Египет, Канад зэрэг соёлын эрс ялгаатай газар орон, үндэс угсаатнууд багтдаг байлаа.

 

Зөвлөлт Холбоот Улс

 

Газар нутаг, нөөц баялаг нь ЗХУ-ыг их гүрэн болгох нь гарцаагүй байв. Оросын эзэнт гүрнийг залгамжилсан учраас маш олон тооны үндэстнүүдийг дотроо багтааж байсан ба “үндэстнүүдийн шорон” гэсэн нэр ч зүүж байсан юм.

Зөвлөлтийн хүч нь эзлэхэд дэндүү хэцүү, үлэмж том газар нутаг юм гэдгийг Гитлер батласан.

Энэхүү асар том, баялаг газар нь гадны ямар ч армийг сөхрүүлж чаддаг байв.

Зөвлөлтийн газарзүйн давуу тал нь Евразийн зүрхийг эзэгнэсэн орон бүх Евразийг, цаашлаад дэлхийг захирна гэсэн геополитикийн онолыг бий болгож Барууныхныг айлгасаар ирсэн юм.

 

Америкийн Нэгдсэн Улс

 

Дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхийн супер их гүрнээр АНУ тодорсон юм. Дайны дараа АНУ дэлхийн нийт ДНБ-ий талыг үйлдвэрлэж байлаа.

Дөч орчим жилийн турш ЗХУ түүнтэй өрсөлдсөн ч АНУ эдийн засаг, газар зүй, холбоотнуудынхаа хувьд ямагт илүү байв.

ЗХУ задран унасны дараа Америк нь газарт, далайд, агаарт цэрэг, технологийн хүчээр илүүрхэж байна.

АНУ нь өмнөх их гүрнүүдийн гол давуу талуудыг өөртөө агуулж байдаг. ЗХУ шиг асар том, тивийн хэмжээний, баялаг газар нутагтай. Монголчууд шиг өрсөлдөгчдөөсөө илүү хүчирхэг зэвсэгт хүчинтэй.

Ром шиг тэдэнтэй шууд өрсөлдөхүйц улс орон байхгүй. Британи шиг далайд ноёрхлоо тогтоосон, худалдааны сүлжээг хянаж байгаа.

Гэсэн хэдий ч бид бүх супер гүрнүүд зөвхөн дотоод хямралаасаа болж сүйрдэг гэдгийг мартаж болохгүй. Ямар ч том гүрэн, эдийн засаг, цэрэг зэвсгийн хувьд хэр хүчтэйгээсээ үл хамааран үүнийг санаж явах ёстой.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
49 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Битгий тэнэгт [202.126.90.149] 2020/11/29
Бүх цаг үеийн Хамгийн хүчирхэг гүрэнд Их Монгол улс ордог тэдний тэргэд ОХУ,АНУ хоёр зүгээр хөлд орох гэж бга нялх хүүхдүүд, Бас грекууд хаашаа алга болчихвоо Монголчуудын дараа орохоор том газар нутгийг Грекийн Македоны Александр эзлээ биздээ дараа нь Ром ордог
1 | 0 Хариулах
Нууц [66.181.161.72] 2020/8/12
Үнэн шүү
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.15] 2020/7/6
Манайх нэгт явахаар юм биш үү. Дэлхийн талыг эзэлсэн ч гэсэн хүн амаа бодоод ч гэсэн нэгт юм биш үү?
5 | 0 Хариулах
lololol [122.201.21.63] 2015/10/11
Angli ulsiihan zurag Empire TOTAL WARiin zurag bdag shaas xD
1 | 0 Хариулах
баатар [112.72.6.150] 2015/5/20
АНУ ЗХУ 2 орохгүй байхаа
1 | 0 Хариулах
анхаа [223.62.203.12] 2015/5/9
Ану хошного. Удахгүй ногоон цоостойгаа хамт жорлонд хаягдана. Үүх түүх, соёл, ёс заншилгүй, европын хог шаарнууд!!! хажууд нь Иран бол юм2тай улс!!!
4 | 8 Хариулах
маргашгүй үнэн [203.169.55.23] 2015/5/8
ЗӨВЛӨЛТ ГҮРНИЙ СУУРИЙГ МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН ТАВЬСАН ТУЛ ОРОСУУД БИДЭНД НАСАН ТУРШДАА БАЯРЛАЖ ТАТВАР ГУВЧУУР ТӨЛӨХ ЁСТОЙ. АРХИА УУГААД УНТАА БАЙСАН ТАРХАЙ БУТАРХАЙ ОРОСЫН ХАНЛИГУУДЫГ НЭГТГЭЖ ӨГСӨН ГАВЪЯА МОНГОЛЧУУДЫНХ
10 | 0 Хариулах
Монгол хүн [122.201.24.112] 2015/5/8
Сэтгэгдэл гэдэг хэрүүлээ бичихээс өмнө уншиж үзээч . Үнэхээр улс орон битгий хэл гэр бүл ахан дүүс хүртэл хоорондоо үл ойлголцлоос болоод эвдэрт эв эегүй болдог . Бусдыг мэдэхгүй ч МОНГОЛ яг л үүнээс болсон . Одоо ч хэрэлдэж хэмхэлдсээр ... [хориотой үг]
5 | 0 Хариулах
Auggdoug [50.205.4.66] 2015/5/8
amerikiin army iin hychirheg gej yu baisan yum , haana ted nar tegtlee yalguusan daind yalaav? amerikiin army tsahilgaan dainiig mash chadvarlag hiij yalaltiig yter tyrgen avch chadah baih gevch partisanuudtai daitah yamarch oilgolt tevcheer baihgyi uls dendyy nyser tsereg dainii tosovoosoo bolj unaj boloh magadlaltai gedgiig barag hyn byhen medeh baih
5 | 1 Хариулах
[хориотой үг] [182.160.1.148] 2015/5/8
tuhee unshij niitel
1 | 3 Хариулах
Зочин [122.201.22.121] 2015/5/8
Орчуулж хүргэсэн гэж байгаа биз дээ.
0 | 0 Хариулах
хаха [103.9.90.3] 2015/5/20
Уншиж дуусчихаад шүүмжил.
0 | 0 Хариулах
[хориотой үг] [182.160.1.148] 2015/5/8
mgl empire 32say ezelj bsiin
0 | 0 Хариулах
[хориотой үг] [182.160.1.148] 2015/5/8
britanii ezent guren gdeg chin tsahiur butai modon zevsegtei ornuudiig ezelj bsan shd thg mgl empire orosoo hed dahin huchtei gurnudiig ezelj bsiin
3 | 1 Хариулах
Зочин [139.5.216.104] 2023/10/14
Яг үнэн Канад Австрали 2ыг уугуул иргэдийг нь хядаад л авчихсан биздээ. Африк Энэтхэгийг ч бас. Буу зэвсэгтэйнхээ давуугаар л том гүрэнд орждээ.
1 | 0 Хариулах
[хориотой үг] [182.160.1.148] 2015/5/8
romiin orond makedon gej bichkuu ene eostoi yamar ch tuuhiin medlegui lanii us bn da
1 | 0 Хариулах
[хориотой үг] [182.160.1.148] 2015/5/8
teneg [хориотой үг] udaa mgl no 1 yunii chin rom ter uyd rom chuud zerleg aimgudiig ezelj bsiin mgl urosoo hamagui huchtei gurnudiig ezelj bsiin [хориотой үг] udaa
0 | 0 Хариулах
zochin [125.209.38.253] 2015/5/8
Za bas hezeedee ypknd ylagdchihwaa sonin yumaa xexe.tvvhende gantsl udaagiin ylagdal hvleesen ni vnen uur ylahdal estoi medkuim daa.ypon ruu dairaad dalain har shuurgand l ortson boljoos bish ylagdsan bol bish tgd ch hudaanii hvvhdvvded ylagdahji bid bish
0 | 0 Хариулах
Зочин [112.72.11.67] 2015/5/7
ЗХУ үнэхээр агуу байсан.Бидний мэдэхийн. Ер нь эдгээр гүрнүүдийн ажиглаад байхад дэлхийн хойд хагасын сэрүүн болон сэрүүвтэр бүсийн улсууд байгааг ажиглаж болно.Сэрүүн орныхон хатуужил,тэвчээр тэгээд түрэмгийдүү байдаг бололтой.Оросыг хар.1812 онд Напелеон Москваг сүр дуулиантай эзлээд тэр өвлөө оросуудад бут цохиулаад бүр оросууд Альпийг даван хөөж Парис эзлэгдээд дууссан.Дараа нь 1941 онд Гитлер тэнэгтэж ЗХУ -д дайраад сүүлд нь юу болсныг дэлхий даяараа мэднэ.Одоо Европд "Тэнэг нь л оросуудтай байлдана" гэсэн хэлц үг гарсан.Одоо Хятадын зуун гэж их ярих юм.Энэнд нэг их ач холбогдол өгөхгүй байх
4 | 0 Хариулах
[хориотой үг] [182.160.1.148] 2015/5/8
sibey chin orosiin nutag bish zger l expedits yavulad oriin nutgaa bolgotsiiin tend chuk cha nar bsiin
2 | 0 Хариулах
Зочин [202.131.249.50] 2015/5/7
одоо дайн болвол дэлхий сүйрнэ. Одоогын дайн бол дэлхийн эдийн засгийн дайн
2 | 0 Хариулах
Зочин [103.229.123.253] 2015/5/7
Chingis khan odoogiin Mongoliig harah yum bol tui gej bodoh bhda zailuul
12 | 0 Хариулах
Зочин [150.129.142.106] 2015/5/9
Өө гөлөгөө ... Гэж хэлэх байхаа :p
3 | 1 Хариулах
Зочин [182.160.32.52] 2015/5/7
Үнэндээ ганц Халхын нутгаал авч үлдсэн шүү дээ. Буриад, Барга, Цахар, Түмэд, Зүүнгарыг алдчихсан...
6 | 0 Хариулах
Зочин [103.242.47.66] 2015/5/7
ҮНЭН ҮНЭН
0 | 1 Хариулах
Зочин [103.242.47.66] 2015/5/7
ЭРТНИЙ 44 ТҮМЭН МОНГОЛЧУУДААД ЕРӨНХИЙДӨӨ ГАНЦ ХАЛХ ТҮМЭН Л ҮЛДСЭН
4 | 2 Хариулах
ловор [112.72.13.18] 2015/5/7
Үнэн дээ.Ганц л халх л үлдсэн.Галдан гай болж халхыг хядаагүй бол ядаж тал нь үлдэх бхйсан биз
3 | 1 Хариулах
Зочин [103.26.194.211] 2015/5/7
44 дөрвөн түмэн гэдэг чинь 40 түмэн халх 4 түмэн ойрд шүү дээ. Яг үнэндээ галдангийн зөв шүү дээ тэр үед Занабазар зүгээр л галдантай нэгдэхгүй үхсэнээ хийж манжид дагаар орж байгаа болоо. Галдан нэгдэхийг үнэхээр их хүсэж байсан даа
7 | 3 Хариулах
Зочин [103.229.122.22] 2015/5/9
Буриадаас баруун тийшээ Сибирийн хаант улсын асар их газар нутаг бол бас л Монголчуудын нутаг байсан шүү дээ. Орост бид нар дор хаяж 10 сая кв. км нутгаа алдсан
1 | 1 Хариулах
Зочин [182.160.32.52] 2015/5/7
ЗХУ - байх эрхтэй. Дэндүү том байсан шүү дээ. Монголын хувьд эзэнт гүрний хувьд дэндүү жижиг газартай үлдсэн. Үнэндээ ганц Халхын нутгаал авч үлдсэн шүү дээ. Буриад, Барга, Цахар, Түмэд, Зүүнгарын алдчихсан...
1 | 1 Хариулах
Зочин [103.11.195.34] 2015/5/7
http://nationalinterest.org/feature/the-5-most-powerful-empires-history-12296?page=2
0 | 0 Хариулах
Зочин [103.11.195.34] 2015/5/7
http://nationalinterest.org/feature/the-5-greatest-superpowers-all-time-12815
0 | 0 Хариулах
Зочин [112.72.13.191] 2015/5/7
Hun gyreniig gantshan Mongoliih gj yarij bolohq. Hun Tyreg Altaichuud geh gyrenyyd n mash olon yndestnii uvug etseg yum. Nyydelchin uls shy de :)
2 | 0 Хариулах
єєє [202.72.245.122] 2015/5/7
ГиТлер хїртэл шуналтай ,гараараа хєдєлмєрлєсєн хїмїїсийн ашиг орлогыг Жимсний шїїс шахаж байгаа юм шиг мєлждєг Еврэй нарт гэсгээл їзїїлэх Бурхан даалгавараа гїйцэтгэсэн.
6 | 1 Хариулах
zovlogoo [202.179.17.51] 2015/5/7
eh survaljaa linkeer ni tawij suraldaa.
1 | 4 Хариулах
Зочин [202.55.27.201] 2015/5/7
ажлаа хөнгөвчлөх гээ юу? өөрөө хайгаад олж сур л даа
9 | 3 Хариулах
ббббб [202.72.245.122] 2015/5/7
БЇГД БУРХАНЫ ИВЭЭЛД ОРЖ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР ДЭВШИЛ АВЧ ИРСЭН УЧРААС ДИЙЛЖ БАЙЖ:
0 | 1 Хариулах
zochin [103.229.177.46] 2015/5/7
orosiig tuuhend neg l udaa buren ezlej baisan n mongolchuud um. ezleh ezlehdee ue ueiin tursh orosuudiin gol hamgaalalt bolj baisan ovliin tesgim huitend n ezlej baisan um
10 | 0 Хариулах
Mongol [90.244.13.226] 2015/5/7
Монголчууд өвлийн хүйтэнд ихэнхи дайснуудаасаа илүү давуу талтай байдаг байсан. Чийрэгээс гадна дайны гол зэвсэг болох морьд нь хүртэл өвлийн улиралд бусад араб, оросын морьдоос илүү амьдрах чадвартай. Төмөр улсын эмир Доголон Төмөр, Ойрадын Эсэн Тайш гэх мэт олон хаад жанжид хүртэл том байлдаануудаа өвөл хийж ялалт байгуулж байсан.
5 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2015/5/7
suuuliin 2 bol arrai oroh boloogui l baina
0 | 1 Хариулах
Зочин [90.244.13.226] 2015/5/7
Америк байхгүй байсансан бол бид нар компьютэргүй, Оросууд байхгүйсэн бол коммунисм бас Монгол ч байхгүй байхыг үгүйсгэхгүй.
6 | 3 Хариулах
Зочин [202.70.38.182] 2015/5/7
Монголын Хүннү гүрэн яачихав
0 | 0 Хариулах
Modu [90.244.13.226] 2015/5/7
Тухайн үедээ Хятадын Хан гүрэнтэй шийдвэрлэх тулаанууд дээрээ ялагдсан гэж ихэнхи эх сурвалжууд дээр бичсэн байгаа. Цагаан хэрэмнээс хойш байсан бусад нүүдэлчдийг байлдан дагуулж, захиргаандаа оруулснаас эдгээр улсууд шиг дэлхий даяар сүр хүчтэй байгаагүй.
6 | 3 Хариулах
Зочин [202.70.40.134] 2015/5/7
Hunnu bas l delhiin tuuhend huchtei ul mur uldeesen guren de, Rom-n noyorholiig unagasan gol huch gej tuuhchid uzdeg
4 | 0 Хариулах
Зочин [90.244.13.226] 2015/5/7
Зочин [202.70]-d Europe-iin hunnu l tegsen bolhoos Mongoliin hunnu Manai on toolol ehleed l mohson doo
0 | 0 Хариулах
монгол [27.123.214.116] 2015/5/8
Монголын хүннү гүрэн манжийн хааны дарлалд 200 гаруй жил байхдаа устаж 1911 онд 300000д хан монгол хүн үлдсэн юм байсан шүү 1921 он буюу 10хан жилд хаа ч байхгүй супер өсөлтийг үзүүлж 900000 хүнтэй болсон байна тэхээр энэ өсөлт нь хаанаас нөлөөлөв хэн нэгэн этгээдүүд монгол хүн гэж тоолуулсан нь тодорхой байгаа юм. Монголын хүн амын 30%нь манж цустай хүмүүс. 70% нь урд зүгийн цустай болох нь тодорхой байна даа энэ бол яах аргагүй үнэн түүх яаж ч мэтгээд өөрчилж чадахгүй үнэн бөгөөд гашуун түүх юм.
0 | 6 Хариулах
Зочин [150.129.140.185] 2015/5/7
Time,,, time,,,,, time,,,,,,,,
0 | 0 Хариулах
Зочин [202.179.20.112] 2015/5/7
дотоод хямралаасаа болж сүйрдэг
12 | 0 Хариулах
Зочин [122.201.19.186] 2015/5/8
Хамгийн чухал үнэн!
0 | 0 Хариулах