Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбурханы дархлаажуулалтад 370 мянган хүүхэд хамрагдана

Өглөөний сонин
2015 оны 5 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг

Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 15-25-ны хооронд хийхээр боллоо.

Өнөөдрийн байдлаар Нийслэл болон 14 аймагт Улаанбурхан өвчний сэжигтэй 2,974 тохиолдол, үүнээс лабораториор батлагдсан 388 тохиолдлыг бүртгээд байна.

Энэ долоо хоногт Улаанбурханы эсрэг вакциныг хуваарийн дагуу орон нутагт хүргүүлж, нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах сургалтууд эхэлсэн.

Улсын хэмжээнд энэ сарын 15-25-ны хооронд 6 сартайгаас 5 нас 11 сар хүртэлх насны бүх хүүхдэд улаанбурханы нэмэлт дархлаажуулалт зохион байгуулахаар төлөвлөж байна. ​Нэмэлт дархлаажуулалтад 370 мянга орчим хүүхэд хамрагдах аж.

 

 

Зураг