"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.
“Монголын газрын тос чанаргүй. Тиймээс үйлдвэр барина гэдэг худал” гэж нефть боловсруулах үйлдвэрийн тухай бичсэн өгүүллийн дор сэтгэгдэл үлдээжээ. Олон нийт манай нефть чанаргүй гэсэн ойлголттой явдаг нь үнэн. Чанаргүй гэсэн ойлголт төрүүлэх зорилготой суртал ухуулга хийсээр итгүүлсэн хойно арга ч үгүй.
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Органик химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Өлзий “Манай газрын тос хүнд. Гэхдээ тохирсон технологиор боловсруулаад өндөр октантай шатахуун үйлдвэрлэж болно. А-98 биш юм гэхэд А-95, Аи-92 гаргаж авч болно.
Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу.
Онигоо ярья. Элбэгээ бурхны шүүлтүүрийн өмнө очжээ. Нүдээ хэдэнтээ “өхөөрдөм” анивчаад ч тусыг олсонгүй. Бурхан түүнийг ширүүхэн угтав. Тэгэхээр нь худлаа ярих тоолондоо гаргадаг зангаараа бурхны өмнөөс нүдээ ч цавчихгүй мэлийтэл ширтээд ч аврал хүртсэнгүй. Түүнийг тамд илгээжээ.
Тамын үүдээр дөнгөж ортол Н.Энхбаяр ядарсан шинжтэй сууж байх юм гэнэ. Элбэгээг тосон ирсэн шүүгч ихэд нягтлан шинжээд Н.Энхбаярын зүг огтхон ч эргэлзэлгүй зааж “Энэ хүнтэй яг адил шийтгэл онооё, үйлдсэн гэм нь адил юм” хэмээжээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхийн ахмад шүүгч В.Жавхлантай ярилцлаа. Тэрбээр шүүн таслах үйл ажиллагааг тасралтгүй 30 гаруй жил хийж байгаа нэгэн.
-Та хувь заяагаа шүүхтэй хэрхэн холбов. Шүүхийн байгууллагад хөл тавьсан тэр үеэс тань яриагаа эхлүүлье?
-Дунд сургуулиа амжилттай дүүргэж, нийгмийн ухааны чиглэлээр элсэлтийн шалгалт өгч тэнцээд, Улсын Дээд шүүхийн нэр дээр ЗХУ-д суралцах томилолтыг Дээд, дунд, тусгай мэргэжлийн улсын хорооноос авч байлаа. Ингээд Эрхүү хотын Улсын их сургуулийн орос хэлний бэлтгэл факультет болон үндсэн ангид 1974 оноос тасралтгүй зургаан жил сурч, хуульч мэргэжил эзэмшсэн.
Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!