УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж Үйлдвэрийн Яамтай хамтран “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн юм.
Мөн УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дэд дарга С.Дэмбэрэл, АҮ-ийн сайд Д.Эрдэнэбат нар оролцож байгаа бөгөөд ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл болж 500 орчим үйлдвэр, салбарт үйлчилгээ үзүүлдэг төрийн болон ТББ-ын 200 төлөөлөл оролцож, санал бодлоо солилцож байна.
Эдгээрээс 928 аж ахуйн нэгж 143.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан бол 721 төсөлд 18.4 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргажээ.
Засгийн газраас анх удаа Аж Үйлдвэрийн Яамыг байгуулсан нь хүнд, хөнгөн жижиг дунд үйлдвэр, худалдааны асуудлыг нэгтгэн нэгдсэн бодлогоор хангаж цаашдын хөгжлийн гарцыг тодорхойлон үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо хэмээн салбарынхан үзэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!