ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/14-НД НИЙТЛЭГДСЭН
Уинстон Черчиллийг илэрхийлсэн ХУРЦ ЭШЛЭЛҮҮД
iKon.MN
Өөрийн тухай
- Улс үндэстнийг удирдах нь дөрвөн хүүхэд өсгөхөөс амар ажил
- Би залуудаа өдрийн хоолноос өмнө дусал ч архи уухгүй гэдэг дүрэм баримталж байв. Одоо нэгэнт хөгширсөн учраас өглөөний цайнаас өмнө нэг дуслыг ч уухгүй гэдэг дүрэм баримталж байгаа.
- Миний таашаал энгийн. Би хамгийн шилдэг зүйлд дороо сэтгэл ханадаг.
- Миний байнга баримталдаг дүрэм: зогсож болж байвал битгий гүй, сууж болж байвал битгий зогс, хэвтэж болж байвал битгий суу.
- Миний ганц хүсдэг зүйл: сайхан мэтгэлцсэний дараа миний хүсэлтэй бүгд санал нийлж байх.
Улс төрийн тухай
- Ардчилал бол хамгийн муу засаглал. Бусдыг нь тооцохгүй бол шүү дээ.
- Улс төрч хүн маргааш, дараа долоо хоногт, дараа сард, дараа жилд юу болохыг тааварлах чадвартай байх ёстой. Тэгээд дараа нь яагаад ийм зүйл болоогүйг тайлбарлаж чаддаг байх.
- Капитализмын дутагдалтай тал: баялгийн тэгш бус хуваарилалт, социализмын давуу тал: ядуурлын тэгш хуваарилалт.
- Миний улс оронд эрх баригчдын бахархдаг зүйл бол улсынхаа зарц нь байх, харин эзэн нь байх гутамшиг.
- Дипломатч гэж ганц үг хэлэхгүй байсан ч хоёр удаа нягталж боддог хүмүүсийг хэлнэ.
- Би гадаадад байхдаа улсынхаа тухай огт шүүмжилдэггүй, харин буцаж ирээд үүнийхээ хариуг авдаг.
- Түүхийг ялагчид бичдэг.
Хүмүүсийн тухай
- Хүмүүс намайг юм болгон дээр буруутгах гэж оролддогийг би эртнээс мэднэ. Магадгүй гэм зэмийн мэдрэмж намайг чимэглэдэг гэж тэд боддог байх.
- Ерөнхий сайд нарын мөрөөддөг эрх мэдэл сургуулийн багш нарт байдаг.
- Мөнгөө гамнах нь сайн зүйл, ялангуяа түүнийг эцэг эх чинь цуглуулсан бол.
- Би сурахад үргэлж бэлэн байсан, харин бусдаар заалгах нь дандаа таатай байсангүй.
- Би гахайнд хайртай. Нохой бидэн рүү доороос дээш хардаг. Муурнууд бидний дээрээс хардаг. Харин гахай л яг ижил түвшнээс хардаг юм.
Өөдрөг үзлийн тухай
- Пессимистүүд боломж болгоноос бэрхшээлийг олж хардаг, оптимистууд бэрхшээл болгоноос боломжийг олж хардаг.
- Сайжруулах гэж өөрчлөхийг хэлнэ, төгс болгох гэж тасралтгүй өөрчлөхийг хэлнэ.
- Хэтэрхий холыг харах нь алсын хараагүйд тооцогдоно.
- Ухаантай хүн бүх алдааг өөрөө хийдэггүй, бусдад боломж олгодог.
- Зарчмыг хэрэгжүүлэхээсээ зарчим ярих нь үргэлж хялбар байдаг.
- Алдаанаас алдааны хооронд урам зоригоо алдалгүйгээр дүүлэхийг амжилт гэдэг.
- Миний туршлагаас харахад ямар нэг зүйлийг ганц удаагийн оролдлогоор хийж чадах нь ихэнхдээ алдаа болдог.
- Хуцсан нохой болгон руу чулуу шидээд байвал чи зорьсон газраа хүрэхгүй.
- Би бол оптимист. Үүнээс өөрөөр байхын ач тусыг олж харахгүй байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

