Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхбат: Монгол Төв Азийн өндөрлөгт буй хамгийн эрх чөлөөтэй, ардчилсан орон

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир www.mpa.mn

Монголын Эдийн Засгийн Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын алсын хараа сэдвээр зохион байгуулагдсан билээ. Энэхүү хуралдааны модератороор ажиллсан "Нээлттэй мэдлэг боловсрол" сангийн тэргүүн Д.Энхбаттай товч ярилцлаа. 

- Өнөөдрийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор МУ-д алсын хараа байна уу. Байгаа бол юу вэ. Байхгүй бол яагаад байхгүй байна вэ. Та энэ тал дээр өөрийн бодлоо илэрхийлээч?

- Ер нь бол алсын хараатай хүмүүс бий. Төрийн зүтгэлтнүүд бий. Үнэхээр түүнийхээ төлөө явж байгаа нийгмийн зүтгэлтнүүд бий. Тэр нь бүх нийтийн хүртээл болсон уу, бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн үү гэдэг бол бас маргаантай.

Алсын харааг бид гурван сая хүнийг нэг зүгт чиглүүлж чадах хараа гэж ойлгох хэрэгтэй.Алсын харааг байна байхгүй гэж ярихаасаа илүү гурван сая хүнд хүрсэн үү үгүй юу гэдгийг ярих нь чухал. Жишээ нь Монгол Улсад бид бүгдээрээ уул уурхай ярьж байна. Гэтэл уул уурхайн салбарт дөрөвхөн хувь нь ажиллаж байна. Үлдсэн 96 хувь нь ямар зорилготой вэ. Энэ бол өөрөө энэ асуудлыг өдөж байгаа л асуулт. Тэгэхээр алсын харааг бодож байгаа, ажиллаж байгаа хүмүүс бий. Гэхдээ гурван сая хүнд хүрэх нийтлэг асуудал дээр бид одоохондоо түүхий байна. 

- Уул уурхайгаас гадна ямар ямар асуудал дээр бид эхний ээлжинд анхаарах ёстой вэ?

- Би тэгж ойлгодог юм. Сүүлийн хоёр мянган жилд Монгол үндэстнийг мал аж ахуй авч явсан. Өнөөдөр мал маань бэлчээртээ багтахгүй болчихоод байна. Энэ бол генийн болон биологийн маш их нөөц. Зөвхөн Монгол мал гэхэд 30-50 төрлийн эмийн ургамал иддэг, хамгийн байгалийн цэвэр мал байгаа шүү дээ. Энэ малаас дэлхийн зах зээл дээр наад зах нь 40 төрлийн бүтээгдэхүүн гардаг. Тэгэхээр бид үнэхээр Монгол хүний амьдралын хэсэг, Монголын байгальд шингэсэн энэ их боломжийн тухай ярих хэрэгтэй байхгүй юу. 

Дээрээс нь Монголын залуучуудын асуудал байна. Монгол Төв Азийн өндөрлөгт буй хамгийн эрх чөлөөтэй, ардчилсан орон. Гадаад худалдаа, санхүү, дэлхийн бизнес эрхлэхэд улс төрийн хувьд хамгийн таатай орон байна. Олон боломж байна шүү дээ. Тийм учраас бид үүнийгээ ярих цаг болсон.