Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Инээмсэглэлийн тухай ЭШЛЭЛҮҮД

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Үргэлж инээмсэглэж бай. Энэ миний урт удаан амьдралын нууц юм. Жеан Калмент
Инээмсэглэл бол таны хамар доороосоо олж чадах АЗ ЖАРГАЛ. Том Уилсон
Инээмсэглэл бол олон улсын хэлээр “Тавтай морил” гэсэн үг. Макс Истмэн
Толь руу хараад инээмсэглэ. Өглөө бүр давт. Амьдралд чинь ямар гайхалтай өөрчлөлт гарахыг та мэдрэх болно. Иоко Оно
Хүүхдүүд эцэг эхээсээ ИНЭЭМСЭГЛЭЛИЙГ сурдаг. Шиничи Сузуки
Энхтайван инээмсэглэлээс эхэлнэ. Тереза эх
Инээмсэглэл-Энэ бол хэний ч зүрхэнд таардаг түлхүүр юм. Энтони Д Энжело
Гоо үзэсгэлэн бол хүч. Инээмсэглэл бол түүний сэлэм нь юм. Жон Рэй
Инээмсэглэл таныг эерэг дүрх төрхтэй болгож, эргэн тойронд тань байгаа хүмүүст тав тухыг бий болгодог. Лэс Браун
Инээмсэглэлээс илүү чухал “хувцаслалт” гэж үгүй. Конни Стивинс
Гайхалтай инээмсэглэл рүү “цохих” зүйл байхгүй. Карл Урбан
Шинжлэх ухаан хэрхэн задлан шинжлэхийг заадаг бол хайр хэрхэн инээмсэглэхийг заадаг. Сэнтош Калвар
Инээмсэглэхээ бүү зогсоо. Учир нь амьдралд инээмсэглэх олон гайхалтай шалтгаан бий. Мерилин Монро
Миний амьдралд маш олон асуудал бий. Гэхдээ миний уруул үүнийг мэддэггүй. Тэр дандаа л инээж байдаг юм. Чарли Чаплин