Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хонхны баярыг зөв зохистой тэмдэглэх аян эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хонхны баярын үйл ажиллагааг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Сурагчдын холбоо, Монгол Улсын Багшийн Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулиудтай хамтран “Мөрөөдлийн боловсрол” сэдэвт нээлттэй аяныг энэ сараас эхлүүллээ.

Энэ аяны хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн төгсөх ангийн мянга гаруй оюутан, сурагчдын хүсэл сонирхолд нь тулгуурлан мэргэжил сонголтоо зөв хийхэд нь туслалцаа дэмжлэг үзүүлэх арга хэмжээ зохион байгуулах юм байна.

Түүнчлэн ЕБС болон их, дээд сургууль төгсөгчдийн төлөөлөлд архи, тамхины хор уршиг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулиудын талаар мэдээлэл өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, өдөрлөг зохион байгуулжээ.