"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.
Байгаль орчинд учруулсан хохирлоо төлөхгүй зугтагч компаниудыг яах вэ?
-“Алтан дорнод Монгол”-оос Архангай аймаг дөрвөн тэрбум төгрөг нэхэмжилжээ-
Төр засаг 1990-ээд оны сүүлчээр “Алт” хөтөлбөр хэмээх байгаль орчинд халтай нэгэн ажил зохион байгуулснаар Монгол орны өнцөг булан бүрт хайгуул, ашиглалтын компаниуд байгуулагдаж, нинжа нар ч түмпэнгээ бариад алтны эрэлд мордсон. Энэ хөтөлбөрөөс ямар үр дүн гарч, улсын эдийн засаг хэрхэн сайжирсан нь тодорхойгүй. Харин энд тэндгүй ухсан нүх, хордсон хөрс, бохирдож, ширгэсэн гол мөрөнтэй хоцорсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз.
10-аад жилийн өмнө анх “Эрэл” групп, “Монгол газар” компанийн хууль зөрчсөн үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байсан ч прокурорын шатанд очоод хэрэгсэхгүй болоод л дууссан. 2009-2010 оны үед Орхон голыг бохирдуулсан хэргийг мөрдөн байцаах албаныхан дуулиан шуугиантай шалгаж эхэлсэн ч бас л прокурорын шатанд дарагдсан.
Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу.
Зэрэглээн дундах Таван толгой
Таван толгойд хөрөнгө оруулж, хамтарч ажиллах хэлэлцээ завсарласныг та бүхэн мэдэж байгаа. “Чалко” компанид урт хугацаагаар нүүрс нийлүүлэхээр тохирсон нууц гэрээ гэнэт ил болж, урагштай явсан хэлэлцээг завсарлууллаа гэж ажлын хэсгийнхэн нь дуулгасан. Нууц гэх гэрээнд “Эрдэнэс Таван толгой” компани “Чалко”-гоос зээлсэн 350сая ам.долларын өрөө төлсний дараа Таван толгойн Зүүн Цанхиас олборлосон нүүрсний 80 хувийг тэднийд таван жилийн турш худалдана, мөн төдий хугацаанд 60 хувийг нь нийлүүлнэ гэж заасан байжээ.
Ялангуяа “China Shenhua Energy”, “Sumitomo” компани нүүрсний борлуулалтаас ашиг олохоор энэ тендерт оролцсон нь тодорхой. Хөрөнгө оруулагч нэгдлийн менежментийг нь хийх “Эрдэнэс Таван толгой” компанийн нэг уурхай нүүрсээ өөр газарт нийлүүлэх урт хугацаатай гэрээ хийсэн нь тэдний хөлийг тушихаас өөр яах билээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
“ITB Berlin 2015”-ын дараах хүлээлт ба хүндрэл
“Монгол Улс дэлхийн аялал жуулчлалын зах зээлд баялаг соёл, онгон дагшин байгаль, түүхийн ач холбогдол бүхий газар нутгаараа түрэн орж ирлээ” гэж аялал жуулчлалын салбарынхан алга ташиж байна. “ITB Berlin 2015” үзэсгэлэнд Монгол Улс анх удаа түнш орноор оролцож, тав хоног дэлхийн анхааралд өртсөн нь энэ. Ерөнхийлөгчөөс эхлээд төр, хувийн хэвшлийнхэн, урлаг соёлынхон, хэвлэл мэдээллийн баг гээд нийт 300 орчим хүн уг үйл ажиллагаанд оролцоод иржээ.
“Энэ үйл ажиллагаа манай улсыг дэлхий дахинд таниулаад зогсохгүй, аялал жуулчлалын салбарын цаашдын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах үүд нээлээ” гэж зохион байгуулагчид дүгнэж байна. Эл арга хэмжээний үеэр манай улсын үзэсгэлэнгийн талбай олон хүний сонирхлыг татаж, хөл хөдөлгөөн ихтэй байсан төдийгүй аялал жуулчлалын салбарын 15,000-20,000 төлөөлөл ирж, үзэж сонирхон, гэрээ хэлцэл хийсэн гэнэ.
Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
