Монгол улсын арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр "Дархан Нэхий" хувьцаат компани 1972 оноос үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай, том үйлдвэрийн нэг.
2015 онд компани Европын Холбооны улсууд руу эцсийн бүтээгдэхүүн буюу 400 ширхэг арьсан цүнх экспортлох туршилтын ажлыг эхлүүлж байна. Уг ажлыг 2015 оны хоёроос гуравдугаар сард багтаан хийж байгаа юм. Хэрэв туршилт амжилттай болвол эцсийн бүтээгдэхүүн гаргах боломж нээгдэж орлого, ашиг нэмэгдэх боломж бүрдэх юм. Компаний танилцуулга болон санхүүгийн үзүүлэлтүүдийг танилцуулж байна.
- Байгальд ээлтэй, хэмнэлттэй эко технологуудын ололтыг нэвтрүүлсэн.
- Евро стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулдаг.
- 500 гаруй мэргэшсэн ажилтантай.
- Бодын шир боловсруулах үйлдвэр хоногт 1000 ширхэг буюу жилд 300,000 ширхэг бодын арьс боловсруулж хөх шир, краст, гутал цүнхний гүйцээн боловсруулсан арьс, хуулдсан арьсууд үйлдвэрлэдэг.
- Богийн арьс боловсруулах үйлдвэр хоногт 5,000 ширхэг буюу жилд 1.5 сая хонь ямааны арьс боловсруулж хувцасны үслэг нэхий, савхи үйлдвэрлэдэг.
- Жижиг арьс боловсруулах үйлдвэр жилдээ 200,000 ширхэг хурга, ишиг, туулай болон ангийн арьс боловсруулж зах, дотор, шубны арьс үйлдвэрлэдэг.
- Оёдлын үйлдвэр жилд 0.5 сая ширхэг нэхий болон савхин хувцас бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
- Гутлын үйлдвэр жилд 0.5 сая хос өвөл, хавар намар, зуны гутал үйлдвэрлэдэг.
Бирж: | Монголын Хөрөнгийн Бирж | Менежмент | |
Симбол: | NEH | ТУЗ-н дарга н.Сүмбэнхүү |
|
Хаалтын ханш: | 17,000 | ||
Хувьцааны тоо: | 1,105,479 | Гүйцэтгэх захирал н.Батсайхан |
|
Гол хувьцаа эзэмшигч: | 71.73% /3 эзэмшигч/ | ||
Бусад хувьцаа эзэмшигч: | 28.27% /3,801 эзэмшигч/ |
Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
2015 ОНЫ II-III САРД ЕВРОП РУУ ЭКСПОРТ ...
2014 онд Чингис бондоос 14 тэрбум төгрөгийн 8 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай төгрөгийн зээл авсан бөгөөд хүүгийн төлбөр нь 2015 оны 02-р сараас төлөгдөж эхэлсэн. Энэхүү зээлийн 6.673 тэрбум төгрөгөөр өмнөх долларын зээлийг төлсөн. Ингэснээр 2015 онд компани санхүүгийн эх үүсвэрийн хувьд ханшийн эрсдэлгүй ажиллах боломжтой.
2015 онд Европын улсууд руу эцсийн бүтээгдэхүүн (400 ширхэг арьсан цүнх) экспортлох туршилтын ажлыг эхлүүлж байна. Уг ажлыг 2015 оны хоёроос гуравдугаар сард багтаан хийж байгаа юм.
Хэрэв туршилт амжилттай болвол эцсийн бүтээгдэхүүн гаргах боломж нээгдэж орлого, ашиг нэмэгдэх боломж бүрдэх юм.
Хэрэглэгчдийн нэхий дээл хэрэглэх хэрэглээний хандлага буурч байгаа, Монголын өвлийн улирлын хүйтний хэм олон жилийн дундажтай харьцуулахад хот суурин газруудад буурсаар байгаа, мөн хожуу хүйтэрч, эрт дулаардаг болсон зэрэг нь нэхий дээлний эрэлт хэрэглээг бууруулж байгаа юм. Иймээс компани цаашид савхин эдлэл, гутал, арьсан эдлэл /цүнх/ үйлдвэрлэхэд стратегиа чиглүүлж, Худалдан авах чадвар өндөр, хэрэглэгч олонтой олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг зорьж байна.
Компанийн хувьд өөрсдийн гол зах зээлийг БНХАУ гэж үзэж байгаа ч тус улсад бүтээгдэхүүн экспортлоход 38 хувийн татвартай байгаа нь өрсөлдөх чадварыг эрс бууруулж байгаа юм.
Тэгвэл 2014 онд Си Жиньпин даргын айлчлалын үеэр яригдсан “Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг квотгүй, татваргүй Хятадад нийлүүлэх боломж” нээгдвэл компанийн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд чанараар өрсөлдөх бүрэн боломжтой гэж компанийн удирдлагууд үзэж байна.
Санхүүгийн үзүүлэлтүүд:
Хөрөнгө, Өр төлбөр
Борлуулалт, Ашиг
Хувьцааны үнэ, ногдол ашиг
P/B , P/S
ТОВЧ ДҮГНЭЛТ
Ийнхүү 2014 онд орлого өмнөх оноос 42 хувиар өссөн ч цэвэр ашиг 10 хувиар буурчээ. Харин 2015 онд ханшийн эрсдэлгүй, хүүгийн зардал буурах бүрэн боломжтой. Ийм нөхцөлд экспорт амжилттай болвол ашиг өсөх нөхцөл бүрдэх юм.
Гаули ҮЦК-ний Хөрөнгө оруулалтын шинжээч Г.Мөнх-Эрдэнэ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!