Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ширэнгэн ойгоос эртний ДОМОГТ хотыг илрүүлжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Археологичид Гондурасын Москюта орчмын ширэнгэн ойгоос эртний соёл иргэншилт хотын туурийг олсноо мэдэгдлээ. 

Тэд Гондурасын ширэнгэн ойд дарагдаж алга болсон эртний соёл иргэншилт томоохон хотыг хайж байсан бөгөөд судлаачдын  үзэж буйгаар энэхүү хотын туурь нь тэрхүү нууцлаг эртний соёл иргэншлийн үед хамаарах аж. 

Тэдний олж илрүүлээд буй энэ хотыг домогт “Цагаан хот”, “Сармагчны Бурханы хот” гэх мэтээр нэрлэсэн байдаг.  

Ойролцоогоор эртний соёл иргэншилт Маяачуудын үе буюу МЭ 1000-1400 оны үед хамаарах хотууд одоог хүртэл сайн судлагдаагүй, балархай хэвээр байгаа юм.  

Судалгааны явцад LIDAR хэмээх технологиор агаараас гэрэл тусгаж хайсан байна. Хайлтын үеэр ой дотор хүний гараар бүтээгдсэн барилгын үлдэгдэл анх харагджээ.

Одоогоор Гондурасын Засгийн газраас археологийн олдворыг хамгаалах хөрөнгө мөнгө дутагдалтай байгаа бөгөөд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг уриалж байгаа юм байна. 

Гондурасын ширэнгэн ой нь Төв Америк дахь хэний ч гар хүрээгүй, онгон зэрлэгээрээ байгаа газар билээ.

Гондурасын Москюта орчмын ширэнгэн ой

Эх сурвалж: CNN