Шинэхэн зарлагдаад байгаа Galaxy S6 ухаалаг гар утасныхаа үнийг Самсунг компани нийтэд зарлаагүй байгаа.
Харин Америкын үүрэн холбооны оператор компани T-Mobile энэ утасны урьдчилсан захиалгын уралдааны нөхцлөө зарлахдаа энэ талаар мэдээлсэн байна.
T-Mobile нь урьдчилан захиалга өгсөн хэрэглэгчдээс дөрвөн ялагчид үнэгүй Galaxy S6 өгөхөөр болжээ. T-Mobile мэдэгдэлдээ Galaxy S6 гэрээгүйгээр $699 үнэтэй байхаар дурдсан байна.
Энэ нь шагналын утас тул хамгийн бага санах ойтой хувилбар буюу 32Gb байх бололтой.
iPhone 6-ын 16Gb загвар АНУ-д $649 байдаг. Тэгэхээр үнийн хувьд iPhone-той ойролцоо байх бололтой.
Харин Galaxy S6 Edge загвар нь үүнээс илүү үнэтэй байх нь тодорхой.
Учир нь түүнд нугарсан дэлгэцний тусгай технологи нэвтэрсэн байгаа юм.
Эх сурвалж: The Verge
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!