"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.
Хэн ч харсан цэвэрхэн тохилог, дэг журамтай Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн сурагчдад битүүхэн атаархах сэтгэл төрөв. Сургуулийн орчин нөхцөл, оросоор эх хэл шигээ дуржигнатал ярих хүүхдүүд Монголоос өөр оронд ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Үндсэн сургалт нь орос хэлээр явагддаг болохоор арга ч үгүй биз.
Монгол хэл, уран зохиол, газар зүйн хичээлийг сурагчид эх хэлээрээ үздэг юм байна.
Зөвхөн Монгол хэл, уран зохиол, газар зүйн хичээлийг сурагчид эх хэлээрээ үздэг юм байна. Гуравдугаар ангиасаа Англи хэл, Монгол хэл, харин зургадугаар ангиас Япон, Герман, Хятад хэлний аль нэгийг сонгон судалдаг гэнэ. Монгол хэлийг жирийн сургуулиас хоёр дахин бага цаг үздэг юм билээ.
Гэхдээ хүүхдүүдийн Монгол хэлний түвшин муу биш. Учир нь мэргэжлийн байгууллагатай хамтарч, байнга түвшин тогтоох шалгалт авдаг гэсэн. Хөдөлмөрийн зах зээлд дүн биш чадвар “борлогддог”. Иймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ чанартай боловсрол олгохыг эрмэлзэх болсон.
Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу.
Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргал морин жилийг тун ч аз хийморьтой, амжилт бүтээл дүүрэн үдэж буй. 1000 гаруй жилийн түүхтэй сүмогийн түүхэн дэх дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 33 түрүү аваад буй түүнийг Монголын ард түмэн “Оны тэргүүн алдартан”-аар өргөмжилсөн бол Цагаан сарын Битүүний урд өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол олгосон.
“Сээрний бөхөөс сэтгэлийн бөх” гэдэгчлэн түүнийг бяртай ч, ухаантай ч аварга гэдгийг сүмогийн нөхдөөс нь гадна олон хүн үнэлдэг юм билээ. Хөдөлмөрийн баатарын алтан таван хошуугаа гардан авахаар эхнэр, хүүхдүүдийн хамт эх орондоо ирсэн Хакүхотой ярилцлаа. Тэрбээр хаа ч явсан NHK телевизийнхэн тэргүүтэй Японы сэтгүүлчид хэмээх байнгын “дагуултай” явдаг. Энэ удаад ч биднийг ярилцахад тэд хамт байлцав.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Туркийн “Заман” сонинд ажиллаж байсан М.Жанатыг “Залуус” буландаа урилаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.
-Намайг М.Жанат гэдэг, Дархан-Уул аймагт төрсөн. 2004 онд Туркийн Эскишехир хотын Анадолу их сургуульд медиа удирдлагын мэргэжлээр сураад, Истанбулд Мармара их сургуульд хэвлэл мэдээллийн удирдлагын чиглэлээр магистраа хамгаалж, 2013 онд төгссөн. Монгол, Туркийн хэвлэл мэдээллийн харьцуулсан судалгаагаар дипломоо хамгаалсан юм. Ингэхдээ “Заман” сонинд жил гаруйн хугацаанд ажилласан.
-Дипломынхоо ажлын тухай ярихгүй юү. Монгол, Туркийн хэвлэлийн ялгаа нь юу вэ?
-Монголд олон улсын анхаарал татахаар томоохон үйл явдал төдийлэн болдоггүй. Турк онцлох үйл явдал өрнөдөг орнуудтай хөрш, Ази Европ хоёр тивийг холбосон гүүр гэдэг утгаараа дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэг. Тиймээс үйл явдал ихтэй учир хүмүүсийн мэдээлэл авах хэрэгцээ үүнийгээ даган ихсэж, хэвлэлийн салбар их хөгжсөн. Зах зээлээсээ шалтгаалж сонины хэвлэгдэх тоо ширхэг нь ч манайхаас хамаагүй их.
-Та “Заман” сонинд аль албанд нь ажиллаж байсан бэ?
Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!