Хүн төрөлхтөн нарны хөдөлгөөн, сарны хөдөлгөөнд үндэслэсэн цаг тооны бичиг хөтөлж ирсэн түүхтэй.
Харин сарны тооллыг дотор нь цэвэр сарны тооллоор явдаг, нарны тоололтой харьцуулж явдаг гэж хуваадаг.
Манай Цагаан сар болон бусад Азийн орнуудын шинэ жил нь нарны тоололтой харьцуулагдан тодорхой давтамжтай засвар орж, илүү сар нэмдэг билээ.
Тиймээс Цагаан сар нь жил бүр нэг улиралд тохиодог.
Ингэж засварлагдахгүй бол жилийн аль ч улиралд шинэ жил нь тохиодог болно.
Нарны тоололтой харьцуулагдан засварлагддаг Сарны тоололтой орнууд:
Эдгээр орнуудад жил бүрийн Нэг, Хоёрдугаар сард шинэ жилээ тэмдэглэдэг.
Дээрхтэй ижил тоололтой боловч шинэ жилийн өдөр нь Дөрөвдүгээр сард тохиодог орнууд:
Өөрөөр хэлбэл Энэтхэгийн соёлын нөлөөгөөр тэмдэглэж ирсэн орнууд юм.
Харин Ойрхи Дорнодод Исламын тоолол нь цэвэр сарны тооллоор явдаг тул шинэ жил нь жилийн аль ч улиралд таарч болдог ажээ.
Ойрхи Дорнодын өөр нэг сарны тоололтой соёл иргэншил нь Жүүд бөгөөд манай тоололтой ижил нарны хөдөлгөөнтэй уялдан засварлагддаг гэнэ.
Эх сурвалж: Wikipedia
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!