ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 2 сарын 6
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

Агшиж буй ЭДИЙН ЗАСАГ

Монголын эдийн засаг агших замдаа аль хэдийнэ шуударчээ. Төсвөө танаж, Монгол банк мөнгөний хатуу бодлого баримтлах алхам хийлээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх найдвар бүрхэг болсоор байна. Монгол банк өнгөрсөн онд мөнгөний нийлүүлэлтийг 18 хувиар өсгөсөн. Бодлогын хүү харьцангуй бага байхад шүү дээ.

Төв банк оны эхэнд бодлогын хүүгээ 13-т хүргэж нэг хувиар өсгөлөө. Эдийн засаг хэрхэх нь тодорхойгүй, ирээдүйд боломж харагдахгүй байгаа өнөөгийн нөхцөлд банкууд шалгуураа өндөрсгөх замаар зээлээ хязгаарлаж эхлэв.

Монгол банк өнгөрсөн онд мөнгөний нийлүүлэлтийг 18 хувиар өсгөсөн. 

Ямар ч эрсдэлгүйгээр 13 хувийн хүү тооцуулах тул Төв банкны үнэт цаасыг худалдаж аваад суухаас өөр сайхан ажил банкуудад байхгүй.

Эдийн засаг хямралын ирмэгт ирсэн байхад тэнэг хүн л бизнест зээл олгох биз. Мөн Засгийн газар үнэт цаасныхаа хүүг 16.2 хувь хүртэл өсгөжээ. Энэ бол банкуудад бас л “амттай хоол”. Монгол банкны үнэ цаасных шиг ямар ч эрсдэлгүйгээр 16 хувийн ашиг тооцох болно.

Банкууд зах зээлд мөнгө нийлүүлэхгүй болохоор хомсдох нь мэдээж. Ингээд эдийн засгийн эргэлт саарч, улмаар агших үйл явц үргэлжилнэ. Зах зээлд мөнгө хомсдохоор хамгийн түрүүнд үл хөдлөх хөрөнгө, худалдаа, үйлчилгээний салбарынхан “цохиулна”. Монголд хамгийн олон ажлын байр бий болгодог дээрх гурван салбарын борлуулалт буурахаар бодит хямрал эхлэх нь гарцаагүй. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ”-н өрийн сүлжээний буруутан хариуцлага хүлээх үү

"Таван толгой"-н ордыг ашигтай ажиллуулах үүрэг хүлээлгэн дөрвөн жилийн өмнө “Эрдэнэс Таван толгой” ХК-ийг байгуулж байлаа. Иргэн бүр хувьцаа эзэмшиж, ирэх жилээс нь хувь хишгээ хүртэж эхэлнэ гэсэн гэгээн сайхан итгэлээр ард түмэн энэ компаниас их зүйл хүлээсэн. Тиймдээ ч өнөөдрийг хүртэлх сайн, саар элдэв мэдээлэлд нь хүлээцтэй хандаж ирэв.

Харин одоо ард түмний энэ гэгээн сайхан итгэл, хүлээлтийн хариуд хэрхэн ажилласныг УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийнхэн шалгаж хагас хугасаас нь танилцууллаа. Уг нь энэ шалгалтыг өнгөрсөн оны зургадугаар сард УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаар ахлуулан хийж байсан юм билээ.

Дүгнэлтээ тэр даруйд буюу 2014 оны зургадугаар сарын 25-нд бэлэн болгож УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулан хэлэлцүүлэхээр бэлдсэн боловч эрх баригчид аар саар шалтгаар хойшлуулсаар өдий хүргэсэн аж.

Ингэж хойшлуулах шалтгаан УИХ дахь АН-ынханд байсан бололтой. Учир нь тухайн үеийн АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон түүний алдарт хүргэн Дэнзэнтэй холбоотой олон баримтыг Ажлын хэсгийнхэн илрүүлжээ. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Т.АЮУРСАЙХАН: ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ТОГТМОЛ БУУРЧ БАЙХАД МАНАЙД ХЯМДРАХГҮЙ БАЙНА

ШӨХТГ уг нь арван жилийн өмнө байгуулагдсан юм билээ. Харин бид хэрэглэгчийн эрх ашиг хамгаалдаг ийм байгууллага байдаг, ингэж ажилладаг гэдгийг хоёр жил гаруйн өмнөөс л мэддэг болсон.

“Гудамжны жагсагч” гэх тодотголтой О.Магнайгийн ачаар. Түүнийг анх ажлаа авч байх үед нь зарим хүн “Хэл амтай, хөдөлгөөнтэй хүнд яг тохирсон ажил” хэмээн дүгнэж байв. Тэрбээр өнгөрсөн хугацаанд олон ажил амжуулж, хүмүүс ч ШӨХТГ гэхээсээ илүүтэй “О.Магнайгийн газар, О.Магнайд хэлнэ шүү” гэдэг болчихсон байв

Тэгтэл О.Магнай дарга өөрийн хүсэлтээрээ үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Түүнийг эл газарт жишиг тогтоогоод явсан гэж олон түмэн үнэлдэг юм билээ.

Тэгвэл Засгийн газрын өнгөрсөн сарын 7-ны хуралдаанаар МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайханыг уг албан тушаалд томилсон юм. Түүнийг өдгөө юу хийх бол гэж олон хүн харж буй. Нэг үгээр хэлэхэд одоо хийж буй, цаашид хийх ажлыг нь ч О.Магнайгийнхтай харьцуулан ярих нь дамжиггүй.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу. 

Зураг