ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Норвегичууд нүүрснээс татгалзлаа

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том баялгийн сан 2014 онд нүүрсний салбарын 40 компани дахь хувь эзэмшлээ заржээ.

Ингэх болсон шалтгаан нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой эрх баригчдаас тавьж болзошгүй зохицуулалт ирээдүйд эрсдэл учруулна гэж үзжээ.

Норвегийн Тэтгэврийн сан өөрийн үндэсний газрын тос, байгалийн хийн баялаг дээр тулгуурлан 850 тэрбум долларын хөрөнгө босгосон юм.

Тэд өчигдөр гаргасан хариуцлагатай хөрөнгө оруулалтын тайландаа нийт 114 компани дахь эзэмшлээс татгалзаж байгаагийн дотор нүүрснийхээс гадна элс, цемент, алтны компаниуд оржээ.

Сангийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ “урт хугацаанд бидний хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулах салбаруудаас бид гарч байна” гэсэн байна.

Тэдний нүүрсний компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 40 тэрбум доллар байжээ.

Голдмэн Саксын нэгдүгээр сард гаргасан тайланд “нүүрснээс эрчим хүч гаргах салбар тэтгэврийн насандаа хүрлээ” гээд нүүрсний урт хугацаан дахь үнийн таамаглалыг 18 хувиар бууруулсан байна.

Ийнхүү хөрөнгө оруулагчид дэлхийн дулаарлын нэг учир шалтгаан болсон нүүрсний салбарын ирээдүйд итгэхээ больж эхэллээ.

 

Эх сурвалж: TheGuardian