Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

XII сарын байдлаар ашиглалтанд орсон, ороогүй шинэ байрны дундаж үнэ 2'340 мянган ₮

З.Санжаа, iKon.mn
2015 оны 1 сарын 13
iKon.MN

REAL PROPERTIES ULAANBAATAR "УЛААНБААТАР ХОТЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 12-Р САРЫН ТОЙМ"

 

I. ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ 

1.1 ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ХАНШИЙН МЭДЭЭ

Нийт орон сууцны барилгын 51.8% -ийг БГД болон БЗД эзэлж байна.

БГД-ийн орон сууцны барилга 32.1% эзэлж байгаа нь тус дүүрэгт хамгийн их орон сууц байгааг харуулж байна.

Мөн дээрх хоёр дүүргээс хамгийн олон орон сууц арилжаанд ордог нь орон сууцны зар тавигддаг эх сурвалжуудаас тодорхой харагдаж байгаа юм.

Иймд 12-р сард борлуулалтанд байгаа 1-3 өрөө хуучин орон сууцны түүврийн хэмжээг энэ харьцаагаар түүвэрлэн авч анализ хийж үзлээ.

 

Хуучин орон сууцны 12 сарын түүврийн хэмжээ, дүүрэг болон өрөөний тоогоор

ДҮҮРЭГ  НИЙТ ТҮҮВЭР  ТҮҮВЭРТ ЭЗЛЭХ %  ҮҮНЭЭС ӨРӨӨНИЙ ТОО 
1 ӨРӨӨ  2 ӨРӨӨ  3 ӨРӨӨ 
БГД  105 27% 35 35 35
БЗД  102 26% 25 37 40
СБД  46 12% 11 26 9
СХД  66 17% 22 27 17
ХУД  52 13% 14 21 17
ЧД  23 6% 6 9 8
НИЙТ  394 100% 113 155 126

Хуучин орон сууцны барилгын хийцийг

  1. Бүрэн цутгамал
  2. Төмөр бетон карказ
  3. Угсармал
  4. Тоосгон гэж ерөнхийд нь ангилсан

Байршлыг дараах байдлаар ангилан үзэв.

  • Хотын төв
  • Хотын төв бус

Хотын төвд Баруун 4 замаас Баянбүрдийн уулзвар Сансарын аюулгүйн тойрог Зүүн 4 замыг өнгөрөн Нарантуулын баруун урд уулзвар Шинэ нарны гүүрний уулзвар баруун 4 зам гэсэн авто замаар зааглан энэ тойрог дотор орших орон сууцны барилгыг хотын төв гэж үзэж цаашид судалгаанд ашиглана.

Үүнийг Дүүрэг хороогоор тайлбарлавал

  • ЧД-ийн 1-6-р хороод
  • СБД-ийн 1-8-р хороод
  • БЗД-ийн 1, 3, 6, 15, 25-р хороод тус тус багтана.

Түүврийн хувьд барилгын хийц, байршилыг ерөнхийд нь авч үзвэл

Хуучин орон сууцны 12 сарын түүврийн хэмжээ, барилгын хийц байршлаар, 1-3 өрөө

ӨРӨӨНИЙ ТОО  БАРИЛГЫН ХИЙЦ  БАЙ̆РШИЛ 
БҮРЭН ЦУТГАМАЛ  КАРКАЗ  ТООСГОН  УГСАРМАЛ  ХОТЫН ТӨВ  ХОТЫН ТӨВ БУС 
1 ӨРӨӨ  11 55 19 28 21 92
2 ӨРӨӨ  5 100 4 46 31 124
3 ӨРӨӨ  25 50 13 38 34 92
НИЙТ  41 205 36 112 86 308

Дээрх хүснэгт болон өмнөх судалгааны дүнгээс харахад 2 өрөө байр борлуулалтанд хамгийн өндөр хувийг эзэлж байгаа бөгөөд БЗД, БГД-т хамгийн их, ЧД-ээс 1-3 өрөө байрны борлуулалт хамгийн бага явагддаг нь харагдана.

Үүнээс хуучин орон сууцны үнийг жигнэсэн дунджаар болон түүвэрт хамрагдсан хамгийн дээд болон хамгийн доод үнээр авч үзвэл дараах байдалтай байна.

Нэг өрөө байрны дундаж үнэ, хамгийн өндөр болон хамгийн бага үнэ, дүүргээр /2014.12/

 

Хоёр өрөө байрны дундаж үнэ, хамгийн өндөр болон хамгийн бага үнэ, дүүргээр /2014.12/

 

Гурван өрөө байрны дундаж үнэ, хамгийн өндөр болон хамгийн бага үнэ, дүүргээр /2014.12/

Дээрх графикаас харахад 1-3 өрөө байр СБД, ХУД, ЧД-т дунджаар хамгийн өндөр үнэтэй байгаа бол СХД, БЗД-т хямд үнэтэй байна. Тухайн орон сууцны үнэ барилгын байршил, хийц, өрөөний хэмжээ, давхар, ашиглалтанд орсон он болон бусад хүчин зүйлээс хамаараад ялгаатай байгаа. Гэсэн хэдий ч эдгээрээс ҮНЭ-д хамгийн ихээр нөлөөлж буй хүчин зүйл нь өрөөний хэмжээ, тухайн байрны давхар болон ашиглалтанд орсон он, барилгын хийц, тухайн байршил дахь агаарын бохирдлын түвшин, хотын төв эсвэл хотын төв бус газар байрлаж байгаа зэргээс ихээхэн хамаарч байна.

Хуучин орон сууцны дундаж үнэ, 1-3 өрөө 

ДҮҮРЭГ  ДУНДАЖ ҮНЭ 
1 ӨРӨӨ  2 ӨРӨӨ  3 ӨРӨӨ 
БГД  68,455,000 107,342,857 144,158,743
БЗД  61,470,120 102,929,910 168,214,400
СБД  80,800,000 125,846,154 172,831,111
СХД  52,802,727 87,792,593 124,841,176
ХУД  79,834,143 117,166,667 201,342,235
ЧД  73,466,667 100,555,556 166,723,000
УБ ХОТ  66,739,965 106,924,559 160,385,032

1-3 өрөө байрны дундаж үнэ.

 

Хуучин орон сууцны дундаж үнэ барилгын хийцээр, 1-3 өрөө

 

II. ШИНЭ ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ

2014 оны 12 сарын байдлаар Улаанбаатар хотод төвийн 6 дүүргийн хэмжээнд нийт 167 төсөл борлуулалт хийж байгаа бөгөөд үүний 162 нь судалгааны шаардлагыг хангаж буй шинэ орон сууцны төсөл байгаа юм.

Нийт төслийн 69 орчим хувийг нийслэлийн Баянзүрх болон Хан-уул дүүрэг дангаараа эзэлж байна. 

Шинэ орон сууцны төслийн тоо дүнд эзлэх хувиар, дүүргээр /2014 оны 11 сар/

 

Зах зээл дээр борлуулалт хийж буй ашиглалтанд орсон болон ашиглалтанд ороогүй орон сууцны 1м2-ын дундаж үнийг авч үзэхэд энэ оны 12-р сарын байдлаар 2,340 мянган төгрөг байна.

Шинэ орон сууцны дундаж үнийг 12-р сарын байдлаар авч үзэхэд, хамгийн өндөр үнэтэй дүүрэг болох нийслэлийн Хан-Уул дүүрэг 2,667 мянган төгрөг, Сүхбаатар дүүрэг 2,647 мянган төгрөг, Баянзүрх дүүрэг 2,273 мянган төгрөгийн дундаж үнэтэй гарлаа. Харин бусад дүүргийн шинэ орон сууцны дундаж үнэ 2.16 саяас доош үнэлгээтэй байгаа юм. 

Шинэ орон сууцны дундаж үнэ мянган төгрөг /2014.12/

Шинэ орон сууцны үнэ, хамгийн өндөр болон бага үнэ, үнийн зөрүү 

 

Үнийн ялгаатай байдал барилгын хийц, зэрэглэл болон байршлаар /2014.12/

 

Үнийн ялгаатай байдал барилгын явцаар /2014.12/

 

Уг судалгааны тайлантай холбоотой асуудлаар тодруулга авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

REAL PROPERTIES ULAANBAATAR - Үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын компани

Утас: 77113311