Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

XI сарын байдлаар ашиглалтанд ороогүй орон сууцны 1м2–ын дундаж үнэ 2358.2 мянган ₮

ikon.mn
2014 оны 12 сарын 3
iKon.MN

REAL PROPERTIES ULAANBAATAR "УЛААНБААТАР ХОТЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 11-Р САРЫН ТОЙМ"

 

I. ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ 

1.1 ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ХАНШИЙН МЭДЭЭ

УБ хотын хэмжээнд нийт хуучин орон сууцыг дүүргээр ангилж харвал: 

Нийт орон сууцны барилгын 51.8%-ийг БГД болон БЗД-ийн орон сууц эзэлж байна.

БГД-ийн орон сууцны барилга 32.1% эзэлж байгаа нь тус дүүрэгт хамгийн их орон сууц байдаг нь харагдаж байна.

Энэ хэмжээгээрээ энэ тус хоёр дүүргээс хамгийн олон орон сууц арилжаанд ордог нь харагдана.

Өөрөөр хэлбэл нийт зарын 56.2%-нь эдгээр хоёр дүүргээс тавигдсан байгаа нь 11 сарын зараас харагдаж байна. 

2014 оны 11 сарын байдлаар зар сонинд 1-4 өрөө байрны хувьд нийт 1100 орчим төрлийн зар тавигдсан байна. Эдгээрээс судалгааны шаардлага хангаж буй 295 зарын мэдээлэлд анализ хийж уг мэдээлэлд тулгуурлан 11 сарын хуучин орон сууцны зарын мэдээллээс харахад

  • 1 өрөө байр нийт зарын 22%,
  • 2 өрөө байр 49%,
  • 3 өрөө байр 20%,
  • 4 өрөө байр 8%-ийг эзэлж байна.

Хуучин байр үнийн хувьд ЧД, ХУД, СБД-т 1-4 өрөө байрууд хамгийн үнэтэй, СХД-т хамгийн хямд байна.

Хуучин орон сууцны дундаж үнийг өрөөний тоогоор ангилан харвал дараах байдалтай байна. 

Хуучин орон сууцны дундаж үнэ /2014 оны 11 сар/

Дүүрэг Түүврийн тоо Байрны тоо 1 ӨРӨӨ БАЙР 2 ӨРӨӨ БАЙР 3 ӨРӨӨ БАЙР 4 ӨРӨӨ БАЙР
ҮНЭ түүвэр ҮНЭ түүвэр ҮНЭ түүвэр ҮНЭ түүвэр
БГД 82 80 67,020,000 20 103,566,933 45 152,266,667 15 249,165,000 2
БЗД 84 77 58,700,000 12 99,621,256 43 148,305,208 24 218,560,000 5
СБД 35 34 79,298,000 10 121,658,824 17 236,750,000 4 283,357,500 4
СХД 42 37 62,276,923 13 77,117,647 17 112,833,333 6 138,333,333 6
ХУД 34 31 71,945,375 8 137,595,821 14 197,125,000 8 299,591,250 4
ЧД 18 16 68,333,333 3 114,000,000 10 126,000,000 3 582,050,000 2
ДҮН 295 275 67,090,045 66 105,409,366 146 157,038,750 60 257,261,957 23

 

Хуучин орон сууцны барилгын хийцийг

  1. Бүрэн цутгамал
  2. Төмөр бетон карказ
  3. Угсармал
  4. Тоосгон гэж ерөнхийд нь ангилсан

Нийт зард тавигдсан орон сууцны барилгын хувьд барилгын хийц, барилгын байршилыг авч үзье.
Байршилыг 2 ангилсан

  • Хотын төв
  • Хотын төв бус

Хотын төвд Баруун 4 замаас Баянбүрдийн уулзвар Сансарын аюулгүйн тойрог Зүүн 4 замыг өнгөрөн Нарантуулын баруун урд уулзвар Шинэ нарны гүүрний уулзвар баруун 4 зам гэсэн авто замаар зааглан энэ тойрог дотор орших орон сууцны барилгыг хотын төв гэж үзэж цаашид судалгаанд ашиглана.

Үүнийг Дүүрэг хороогоор тайлбарлавал

  • ЧД-ийн 1-6-р хороод
  • СБД-ийн 1-8-р хороод
  • БЗД-ийн 1, 3, 6, 15, 25-р хороод тус тус багтана.

Түүврийн хувьд барилгын хийц, байршилыг ерөнхийд нь авч үзвэл

Дүүрэг Түүвэр Барилгын хийц Байршил
Бүрэн цутгамал Карказ Тоосгон Угсармал Хотын төв Хотын төв бус
БГД 82 1 44 15 22 0 82
БЗД 84 10 40 7 27 30 54
СБД 35 4 12 10 9 29 6
СХД 42 2 16 4 20 0 42
ХУД 34 11 17 4 2 0 34
ЧД 18 1 5 6 6 18 0
ДҮН 295 29 134 46 86 77 218

 

1.2 ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭНД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛС


Хуучин орон сууцны үнэ чухам юунаас хамаарч, үнэ тогтооход ямар хүчин зүйлс нөлөөлж буйг хэмжин тогтоох боломжтой бөгөөд 11-р сарын байдлаар хуучин орон сууцны үнэд нөлөөлөх дараах хүчин зүйлсийг авч үзлээ. Үүнд:


1. Барилгын хийц 

  • Бүрэн цутгамал
  • Төмөр бетон карказ
  • Тоосго
  • Угсармал гэж ангилсан бөгөөд бүрэн цутгамал болон бусад хийцээс хамаарсан эсэх

2. Байршил 

  • Хотын төв 
  • Хотын төвд хамаарахгүй гэж ангилсан бөгөөд үүнээс хамаарсан эсэх

3. Өрөөний хэмжээ 
4. Өрөөний тоо
5. Ашиглалтанд орсон он
6. Барилгын нийт давхар
7. Тухайн байрны давхар
8. Агаарын бохирдол /Агаарын чанарын индекс буюу АЧИ-ийн дундаж/

  • SO2 хүхэрлэг хий
  • NO2 азотын давхар исэл
  • PM2.5 жижиг ширхэглэлт тоосонцор
  • PM10 том ширхэглэлт тоосонцор Зэрэг багтах бөгөөд 2014 оны 02 сарын хэмжилтийн үр дүнг суурь болгон авсан

9. Тухайн байрны давхар орон сууцны хамгийн дээд давхарт байрладаг эсэх

Эдгээр 9 хүчин зүйлээр шинжилгээ хийж үзэхэд тухайн орон сууцны давхар нөлөөлөхгүй байсан бөгөөд бусад 6 хүчин зүйлээр хуучин орон сууцны үнэ 88.9% тайлбарлагдаж байв. Бусад хүчин зүйл орон сууцны үнэнд хэрхэн нөлөөлсөнийг авч үзье.

  • АЧИ буюу тухайн байрны байрлал дахь агаарын чанарын индекс нэмэгдэхэд байрны үнэ буурах хамааралтай
  • Өрөөний хэмжээ 1м2 -аар нэмэгдвэл байрны үнэ дундажаар 2 сая төгрөгөөр нэмэгдэх хамааралтай
  • Тухайн байрны барилгын нийт давхар өндөр болох тусмаа байрны үнэ нэмэгдэх хамааралтай
  • Тухайн орон сууцны ашиглалтанд орсон он Нэг оноор шинэчлэгдэхэд байрны үнэ буурах хамааралтай
  • Тухайн байрны барилгын хийц хэрэв бүрэн цутгамал бол байрны үнэ нэмэгдэх хамааралтай
  • Тухайн байрны байршил хотын төвд бол байрны үнэ нэмэгдэх хамааралтай

 

II. ШИНЭ ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ

2.1 ХЭРЭГЖИЖ БУЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ, ХАНШИЙН МЭДЭЭ

Улаанбаатар хотын хэмжээнд 2014 оны 11 сарын байдлаар нийт 162 төсөл хэрэгжиж байна.

Нийт төслийн 69 орчим хувийг нийслэлийн Баянзүрх болон Хан-уул дүүрэг дангаараа эзэлж байна.  

Шинэ орон сууцны төслийн тоо дүнд эзлэх хувиар, дүүргээр /2014 оны 11 сар/

 

Зах зээл дээр борлуулалт хийж буй ашиглалтанд орсон болон ашиглалтанд ороогүй орон сууцны 1м2–ын дундаж үнийг авч үзэхэд энэ оны 11-р сарын байдлаар 2358.2 мянган төгрөг байна.

Шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр авч үзэхэд

  • Шинэ байрны дундаж үнэ XI сарын байдлаар СБД-т 2,855 мянган төгрөг
  • Шинэ байрны дундаж үнэ XI сарын байдлаар ХУД-т 2,676 мянган төгрөг
  • Шинэ байрны дундаж үнэ XI сарын байдлаар БЗД-т 2,275 мянган төгрөг
  • Шинэ байрны дундаж үнэ XI сарын байдлаар Бусад дүүрэгт 2 сая ба түүнээс доош үнэлгээтэй гарлаа. 

 

Үнийн ялгаатай байдал барилгын хийц, зэрэглэл болон байршлаар /2014 оны 11 сар/

 

Үнийн ялгаатай байдал барилгын явцаар /2014 оны 11 сар/

 

2.2 ОРОН СУУЦНЫ ҮНЭНД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛС

УБ-ын төвийн 6 дүүргийн борлуулалт хийж буй 162 төслийн мэдээлэлд тулгуурлан орон сууцны 1м2-ийн үнэ ямар ямар дотоод хүчин зүйлээс хамаарч байгааг тогтоохыг зорив. 2014 оны 11 сарын байдлаар дараах дотоод хүчин зүйлийг таамаг хүчин болгон дэвшүүлж гаргалаа. Үүнд:

  • Тухайн төслийн байршил /хотын төв эсэх/
  • Тухайн төслийн барилгын нийт давхар
  • Барилгын явц /хувь/
  • АЧИ /дундаж/
  • Зэрэглэл /тансаг, дээд болон бусад/
  • Урьдчилгаа төлбөр /хувь/
  • Тухайн төслийн нийт айлын тоо
  • Ашиглалтанд орох хугацаа 
  • Зогсоолтой эсэх /дулаан зогсоол шийдсэн эсэх/
  • Барилгын хийц /бүрэн цутгамал болон бусад/

Гэсэн бүрэн мэдээлэл авч болох хүчин зүйлсийг 1м2 –ийн үнэлгээнд нөлөөлнө гэж тооцон таамагласан бөгөөд үүнээс шинжилгээ хийж үзэхэд дараах 5 хүчин зүйл нь төслийн орон сууцны 1м2-н үнийг 72.1% тайлбарлаж байна.

  • Тухайн төслийн байрлал хотын төвд бол байрны 1м2 үнэ дундажаар 326 мянган төгрөгөөр нэмэгдэх хамааралтай
  • Тухайн барилгын явц 1%-иар нэмэгдэхэд байрны 1м2 үнэ нэмэгдэх хамааралтай
  • Тухайн барилгын байрлал дахь дундаж АЧИ нэмэгдэхэд байрны 1м2 үнэ буурах хамааралтай
  • Тухайн төслийн зэрэглэл тансаг болон дээд бол байрны 1м2 үнэ дундажаар 1,2 сая төгрөгөөр нэмэгдэх хамааралтай
  • Тухайн төслийн ашиглалтанд орох хугацаа 1 сараар хойшлоход байрны 1м2 үнэ нэмэгдэх хамааралтай

Ерөнхийдөө төслийн хувьд 1м2 –ийн үнэ дээрх 5 хүчин зүйлээс хамаарч байна.


III. ОФФИСЫН ХАНШИЙН МЭДЭЭ

Оффисын зах зээлийг 11 сарын байдлаар зар сонин, өдрийн сонин болон бусад эх үүсвэрээс оффисын талбай зарах 5 газрын, түрээслэх 39 газрын мэдээ цуглууллаа. 

Оффисын ханшийн мэдээ /2014 оны 11 сар/

ШАЛГУУР АНГИЛАЛ ЗАРАХ ТҮРЭЭСЛЭХ
Зарын тоо 1М2-н дундаж үнэ ₮ Зарын тоо 1М2-н дундаж үнэ ₮
ДҮҮРЭГ БГД 2 3,575,000 9 21,715
БЗД - - 4 29,150
СБД 3 4,467,555 19 31,132
СХД - - 2 35,000
ЧД - - 5 36,000
АШИГЛАЛТАНД ОРСОН/ОРОХ 2003-2005 1 2,500,000 7 25,463
2006-2010 1 3,900,000 15 30,047
2011 1 4,699,425 2 25,500
2013 - - 6 30,667
2014 1 6,203,241 3 48,333
Хуучны он тодорхойгүй 1 3,250,000 6 24,100
ДҮН   5 4,110,533 39 29,578

 

IV. ХАУСЫН ХАНШИЙН МЭДЭЭ

УБ хотын төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон таун хаус болон хаусын 09 сарын үнийг төлөөлөл болгон 15 хаусын мэдээллийг цуглуулан хүргэж байна.

Энэхүү 15 хаус нь захиалга авч буй хотхоны зохион байгуулалттай болно. 

# Дүүрэг Төрөл Үнэ м2₮ Нийт үнэ Өрөөний хэмжээ
1 СБД Таун хаус  625,000 150,000,000 240
2 СБД Хаус 827,068 220,000,000 266
3 СБД Таун хаус 1,818,182 220,000,000 121
4 ХУД Таун хаус 2,000,000 340,000,000 170
5 ХУД Хаус 2,100,000 749,700,000 357
6 СБД Пент хаус 2,200,000 253,000,000 115
7 ХУД Пент хаус 2,250,000 297,000,000 132
8 ХУД Хаус 2,500,000 575,000,000 230
9 ХУД Таун хаус 2,592,593 700,000,000 270
10 БЗД Хаус 2,600,000 780,000,000 300
11 ХУД Пент хаус 3,000,000 450,000,000 150
12 СХД Таун хаус 3,000,000 567,000,000 189
13 ХУД Хаус 3,337,200 843,300,000 250
14 ХУД Таун хаус 4,635,000 1,297,800,000 280
15 ХУД Таун хаус 5,000,000 1,050,000,000 210
    ДУНДАЖ  2,219,234 472,000,000 215

 

Уг судалгааны тайлантай холбоотой асуудлаар тодруулга авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

REAL PROPERTIES ULAANBAATAR - Үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын компани

Утас: 77113311